Намжүн Тэхён Жимин гурваас болж Дасомаасаа хэсэг хугацаанд холдохоор болон замдаа үе үе түүн рүүгээ харах бол нэг мэдэхэд алга болсон байлаа. Нөгөө хэдэд хурдхан нэг тийшээ явчихаад ирье гэж хэлчихээд хаалгаар гарвал тэр минь машины зогсоолыг зүглэсээр алхах аж. Араас нь дагаад явж байтал Инү өөдөөс ирэн хэсэг саатаад арай гэж түүнийгээ олсондоо баярлан инээмсэглэсээр очтол тэр нэгэн залуутай ярилцан зогсоно
" ... алуурчинд атаархана чинээ санасангүй ... Гэхдээ нэг л зүйлийг санаж яваарай чи бол Өмнөд Солонгосын Тагнуулын Ерөнхий Газрын ажилтан У Жинэ. Ядарсан өрөвдөлтэй нэгэн болох Дасом гэгч биш ... бас хэзээд миний бяцхан найз Жижи хэвээрээ байх болно" тэгэхээр миний амьдралдаа анх удаа л ингэтлээ их хайрласан эмэгтэй анхнаасаа намайг хэн гэдгийг мэдээд барих гэж ирсэн тагнуулч хэрэг үү ... надад хайртай гэсэн нь ч худлаа байсан бололтой ... тэгтэл би тэнэг юм шиг хайр гэгч тоглоомонд нь итгээд тэрэнд энэ талаараа хэлэх гэж үхтлээ шаналсан ...Алуурчин бол алуурчин л юм байна . Одоо л эхлэлийн цэг дээрээ очиж хийх ёстой зүйлээ хийх хэрэгтэй.
У Жинэ би чамайг хөнөөх болно.Түүний мишээсээр над руу гүйх нь хайрыг минь бялхуулдаг байсан бол одоо зэвүүцлийг минь буцлагадаг болж. Тэвэрт нь хайлж урсдаг би түлхэхийг хүсэх нь хачирхалтай.
" Хайраа хаашаа алга болчихов"
" Угаалгын өрөө орсон юм аа" нүд ч цавчилгүй худлаа ярьж байгааг нь ээ
" Ммм , нээрээ ... "
" Жонгүк аа " гэсээр нөгөө Нини гэгч нь ирээд
" Найз нь эртхэн явлаа . Тэгж байгаад уулзъя"
" Өөө заза ирсэнд баярласан шүү. Болгоомжтой яваарай " гээд түүнийг гаргаж өгөх гэтэл
" Би гаргаад өгчихье өө ... миний хайр найзуудтайгаа байж байхгүй юу"
" Заза тэг дээ хайр нь тэгвэл Намжүүн дээр очлоо" явуулахыг ч хүсэхгүй байгаа бололтойдог шүүТүүнийг гарсан хойно өрөөндөө орон нөтбүүкээ асаан өмнөх камерын бичлэгүүдийг сайн үзвэл энд тэндгүй камер , чагнах төхөөрөмж суурилуулчихжээ бас ч болоогүй тэр өрөөг олчхож . Эцэст нь Жон Жонгүк тагнуулын газрын тоглоом болсон юм биз дээ.
Өрөөнөөс гарахаасаа өмнө шургуулгаа татан нойрсуулах үйлчилгээтэй нунтаг эмнээсээ нэгийг халаасласаар гарав .
Хүмүүс нэг нэгээрээ явсаар бид хоёулахнаа үлдэхэд
" Нээрээ Жонгүк аа надад хэлэх юм байна гэсэн юу юм " хэмээн асуухад нь 2 хундага дарс барисаар нэгийг нь түүнд өгөөд
" Аан ... согтуудаа хэлэх юм биш болохоор маргааш хэлье" гээд дарснаасаа балгалан уучих хэмээн толгойгоороо дохиход
" Гэхдээ чи бараг согтоогүй байна шдээ"
" Уусан байхдаа хэлж болохгүй ээ . Яг маргааш л хэлнэ хүлээж бай за юу" гэхэд толгойгоо дохисон ч ер ууж өгөхгүй хэвээр л ..." Дасом аа , хайраа ... би чамтай нэг юм хийж үзмээр байсан юм аа"
" Юу?"
" Хайрын хундага ... тэгэх үү" гэсээр гараа зөрүүлэн уучихаад миний өрөө рүү орцгоов. Эм ч үйлчилж эхэлсэн бололтой нэг их удалгүй нүд нь анилдсаар бат бөх гэгч нь нойрсоно. Хажууд минь хэвтэж байгаа сүүлийн мөч чинь шүү бяцхан зальтай чөтгөр миньҮнэндээ түүнийг үзэн ядах хүсэл их байгаа ч хүсэл төдий л зүйл бололтой.
Магадгүй хүслээ бодит болгох эсэх надаас л хамаарах байх.꧁꧁~Quartz~꧂꧂
YOU ARE READING
Love full of fear
Tajemnica / ThrillerГарын 10 хуруунд үл багтам олон залуу , энхрий охидын амь насыг авч одсон алуурчин болон түүний эсрэг өшөө хорсол дүүрэн сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэх тагнуулч нарын тэмцэл хэрхэн өрнөх бол ...