Магадгүй энэ дэлхий дээр хэн хүнийг ч ялгалгүй тохиолддог ганц гай нь замын түгжрэл байх. Энэ удаад намайг ч мартсангүй шүү. Арай гэж 6 цагтай уралдан орж ирээд 7 өнгөрөхөд хоолоо хийж дууслаа. Удалгүй бидний нэрлэж заншсанаар сүүдэр маань ч хар аурагаа цацруулсаар орж ирэв.
" Сайхан үнэртэж байх чинь. Би гялс гараа угаачхаад ирье" гээд угаалгын өрөөг зүглэснээр хэсэгтээ л чимээ аниргүйд автлаа.
Тэрээр гарч ирэн өөдөөс минь харан суугаад
" Эмч юу гэж байна?" гэсээр хоолноос амсаж эхлэв
" Ил шархнаас өөр гэмтэл байхгүй гэсэн. Санаа зоволтгүй"
" Ашгүй дээ. Ийм сайхан охиныг гэртээ авчраад бэртээчихлээ л гэж айж байлаа шүү. Гэхдээ байна аа чи сайхан хөгжилдөөрэй гэдэг үгийг ойлгодоггүй юм уу? Яагаад эмнэлэг, кафе хоёроос өөр газар карт ашиглаагүй юм?"
" Надад найз байхгүй болохоор л ...Ганцаараа хөгжилдөнө гэж юу байхав дээ тийм биз дээ"
" Тэгвэл би чиний найз болж болох уу? Чи хүсвэл..." тэр үнэхээр сайн залуугийн дүрд маш сайн тоглох юм.
" Дургүй эмэгтэй байна гэж үү ?" харамсалтай нь би ч бас муугүй жүжигчин шүү бяцхан чөтгөр минь
" Тэгэхээр найз минь ... чиний хоол хийх чадвар үнэхээр гайхалтай юм аа . Өмнөх охидын нэгэнд ч ийм авъяас байгаагүй"
" Өмнөх охид оо?"
"... Аан нөгөө чамаас өмнө энэ ажилд орох гэсэн охидууд л " тэр бага зэрэг сандарсаар ийн хариулсанд Жинэ дотроо бахаа ханатал инээж байлаа.
Хоолоо түргэхэн идээд яаравчлан өрөөндөө орсон Жонгүк утсаа гарган Ким эмч гэсэн дугаар луу залгаад
" Намжүүн аа. Би алдаа гаргачихлаа"
" Юун алдаа арай чиний талаар хүмүүс мэдчихсэн юм биш биз? "
" Үгүй ээ. Чи мэднэ дээ би нэг ч удаа буруу үг , үйлдэл гаргаж байгаагүйг.Нэг их сүртэй зүйл биш ч сая охидын талаар Дасомд өөрийн мэдэлгүй ам алдчихлаа."
" Сүртэй зүйл биш бол зүгээр байх аа. Гэхдээ сэрэмжтэй байх хэрэгтэй шүү."
" Ойлголоо. Нээрээ Ким эмчээ эм дуусаж байгаа хэд хоногоос заваараа аваад ирж болох уу?"
" Ойлголоо"Яг энэ үед Жунин холбоогоор
~өрөөндөө ороод шууд л Ким Намжүүн гэх эмчтэй ярьсан. Бас нэг эмний талаар... ямартай ч удахгүй тэр хүнийх нь талаар олоод мэдчихнээ~ гэхэд нь цаган дахь камер луугаа толгой дохитол Жонгүк хаална тогшин орж ирэв
" Өнөөдөр жоохон хүндхэн өдөр байлаа. Дургүйцэхгүй бол ..." гээд араасаа дарс гарган
" Хамт уух уу?"
" Сайн чадахгүй ч тэгье ээ" хэмээн хариулаад хамтдаа доош бууцгаавГэгээтэй үед л ил гардаг түүний жинхэнэ төрхийг хэн ч үл мэднэ. Харин бүрэнхий болсон хойно хаашаа ч юм алга болдог харанхуйн сүүдэрт юу нуугдаж байгаа бол?
꧁꧁~Quartz~꧂꧂
YOU ARE READING
Love full of fear
Mister / ThrillerГарын 10 хуруунд үл багтам олон залуу , энхрий охидын амь насыг авч одсон алуурчин болон түүний эсрэг өшөө хорсол дүүрэн сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэх тагнуулч нарын тэмцэл хэрхэн өрнөх бол ...