𝑱𝒖𝒔𝒕 𝒐𝒏𝒆 𝒅𝒂𝒚

208 18 0
                                    

Зөөлөн тухтай орон дээр өглөөг угтахад нүдийг минь хамгийн ихээр татсан зүйл бол тэр байлаа. Хоёр гараараа гарыг минь барьсаар ор дэрлэн унтах хайрт минь . Яагаад ч юм хамтдаа байгаа цаг хугацаа багасаж байгааг мэдэх тусам айдаст автана. Хэр их гэдгийг нь мэдэхгүй ч нэлээн удаан түүнийг ширтсэний эцэст өглөөний цай ч болтугай бэлдэхээр өндийтөл цочоочихсон бололтой нүдээ нухалсаар сэрэн
" Бие нь зүгээр үү ? Өвдөж байгаа газар байна уу?"
" Бүх юм зүгээрээ . Харин чи ... нүд чинь бүр улайчихаж"
" Дасом аа"
" Би Дасом биш шдээ . Намайг ... "
" Миний хувьд үүрд Дасом хэвээрээ байх болно. Миний бяцхан Дасом ..."
" Жонгүк аа ... " хэмээн түүний хэлсэн үгэнд догдлохын сацуу гуниглан хэлэхэд
" Чи санаж байна уу ... төрсөн өдрөөр минь өгсөн бэлгээ ... миний нэг хүслийг биелүүлнэ гэсэн шдээ ... би тэр хүслээ одоо хэлмээр байна " гэхэд нүдэнд нь нулимс хурсан харагдана
" Юу болоод ингэтлээ сонин уур амьсгалтай болгочихов?"
" Ганцхан өдөр ... үгүй ээ зөвхөн өнөөдөр л ... алуурчин тагнуулч гэдгээ мартаад ... зүгээр л энгийн хосууд шиг огт уурлаж , гуниглаж , уйлахгүйгээр инээмсэглэж өнгрөөе тэгэх үү "
" Тэгэхээр ... "
" Тийм ээ би хэргээ хүлээнэ ... Гэхдээ чамтай хамт жоохон ч болтугаа жаргалтай байхыг хүсэж байна" энэ удаад удаан хугацаанд барьсан нулимсаа зөнгөөр нь орхин ийн хэлэхэд нь би ч мөн адил нүд дүүрэн нулимс тээсээр
" Ойлголоо ... тэгье ... гэхдээ ингээд уйлаад байвал яаж жаргалтай байх юм бэ ? Бос нүүрээ угаа ... өнөөдөр хэн ч уйлж барайх ёсгүй шүү за юу" гэхэд минь яг хүүхэд шиг шууд үгэнд орон угаалгын өрөөг зүглэлээ. Би ч босон өглөөний цай бэлдээд бид өөд өөдөөсөө харан цайгаа уух бол Жонгүкийн нүд улайсан хэвээрээ байсанд тос авч ирэн түрхэхэд их л хорссон бололтой ярвайх нь харагдана.
Ийм болтол нь уйлж л байдаг ...

" Хайраа хоёулаа дараа нь юу хийх үү ? Кино үзэх үү ? Эсвэл гадуур гарах уу?" хэмээн инээмсэглэсээр хэлэх ч цаана нь нуугдах тэр их гунигийн мэдэрсэн хэр нь би ч мөн адил мишээсээр
" Чиний хүссэн бүхнийг хийе ... кино ч үзэж , гадуур ч гарж хүсвэл ахиад нуугдаж тоглосон ч болно энэ удаад би чамайг заавал олох болно" гэж хэлээд ариун цэврийн өрөө орхоор босов.
Түрүүнээс хойш тэвчсэн нулимсаа сая л хүссэнээрээ урсгасны эцэст толинд харсаар
Жинэ ... үгүй ээ Дасом аа . Одоо уйлж болохгүй шүү . Хэцүү байсан ч эцсээ хүртэл тэсээрэй ... учир нь нүднээс минь урсах нулимсны дусал бүрээр тэр минь зовох болохоор тэвчдэг юм шүү хэмээн бодсоор гарахад гэр тэр чигтээ харанхуй болсон байх ба Жонгүк романтик орчин бүрдүүлчихсэн зогсож байлаа.

Тэрээр өвдгийг минь дэрлэн урагш харах бол би түүнийгээ харсаар үсийг нь зөөлөн илэв . Кино үзэж байгаа нэртэй л болохоос биш бидний хэн хэн нь анхаарлаа үл хандуулна. Нэг мэдэхэд өвдөг даган шингэн зүйл урсах нь тэрний минь нулимс гэдгийг мэдсэн хэр нь мэдээгүй царайлсаар киногоо дуусгалаа.

Дараагаар нь гадаа сандал дээр хамтдаа кофе уун суухад Жонгүк
" Анх чамтай хамт энд ингээд тэнгэрийн хаяа ширтээд сууж байхдаа л чамд дурлаж эхэлсэн"
" Тэгэхээр чи надаас түрүүлж сайн болсон байх нь ээ " гэсээр шоолоход
" Өө за . Та гуай тэгвэл хэзээ надад сайн болсон юм ?"
" Тэр үед ... чамайг тэр залуусыг зодоод мөнгө цацахад чинь ... үнэхээр догь байсан" гээд эрхий хуруугаа гозойлгоход бадрангуй царайлсаар тэнгэр өөд ширтэнэ

•••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••••

Сүүлчийн удаа харж байсан ч хамаагүй ээ ...
би түүнийхээ инээмсэглэсэн царайнд дуртай.

꧁꧁~Quartz~꧂꧂

Love full of fearWhere stories live. Discover now