Одоо надаас хэн нэгэн ямар санагдаж байгааг асуувал би хоосон гэж хариулна. Учир нь би түүнгүйгээр ирээдүйгээ төсөөлөх гэж хичээж байна. Харин тэр ирээдүй гэгч нь надад огтоос харагдахгүй хэвээр л ...
Сурсан зангаараа Дасомд өглөөний цай бэлдэж өгсөн ч иднэ гэдэгт нь итгэхгүй л байна.
Өдөржин шахуу бодлогоширсны эцэст хонх дуугарах чимээнээр нэг юм ухаан орон хэн болохыг нь харахад Намжүүн зогсож байлаа. Хаалгаа онгойлгон түүнийг оруулахад уут дүүрэн амттан барьсаар
" Охид амттанд дуртай "
" Тэр ч идэхгүй л байхаа даа"
" Яагаад ? Дургүй юм уу?"
" Хэдэн өдөр юу ч идээгүй"
" Чи чинь солиорчхоо юу ? Наад хүн чинь бараг үхлээ шдээ. Хэдий тагнуулч ч гэсэн эмэгтэй хүн ..."
" Өөрөө л идэхгүй байхад би яах юм ... надад ч гэсэн хэцүү байна...Тэрнээс гадна чамтай ярилцах өөр юм байна"
" За???"
" Тэр надаас хэргээ хүлээхийг гуйсан."
" Тэгээд чи яах гэж байна?"
" Мэдэх юм алга аа"
" Гэхдээ Жонгүк аа Дасомыг алсан ч бай энэ чигээр нь зовоосон ч бай эсвэл хэргээ хүлээх
байсан ч аль нь чамайг жаргалтай байлгана ... тэр сонголтоо л хийгээрэй... Найз нь явлаа цайныхаа цагаар ирсэн болохоор оройтлоо." хэмээгээд гарав. Жаргалтай байх...Хэсэг хугацаанд Намжүүний хэлсэн талаар бодсоны эцэст түүнд хоол хийж өгөх ёстойгоо санан паста хийгээд доош буухад тэр өглөөний цайнаас юу ч үлдээлгүй бүгдийн идчихсэн
" Их удлаа шүү , гэдэс нуруу хоёр нийлэх шахлаа " хэмээн нүүр дүүрэн инээмсэглэхэд нь авчирсан хоолоо өгөхөд л идэж эхлэхийг нь хараад шууд гарах гэсэн ч энэ бяцхан охины эгдүүтэй төрхөнд уусан нэг мэдэхэд түүнийг ширтсээр зогсоно" Өнөөдөр яагаав , сайн идэж байх чинь?" гэхэд минь толгойгоо дээш өргөн нүд рүү минь эгцэлсээр
" Санааг чинь зовоомооргүй байна ... Намайг уйлахыг хармааргүй байгаа шиг чинь чамайг зовж байгааг чинь харахыг хүсэхгүй байна." хэмээн дөлгөөхөн царайлсаар хэлэх нь тэр . Ахиад л ахиад л тэр намайг хэлэх үггүй болгочихлоо.Энэ бүхнийг түр ч болтугай мартах гэсэндээ дарс уусан хэдий ч ... бүр хоёр шилийг уусан хэр нь ямар ч нөлөө алга . Байнга л түүнийг бодоостой хэвээр ... Цаг харвал оройн 8 цаг өнгөрч байх ба оройн хоол хэтэрхий оройтчихож. Хурдхан түргэн хоол захиалаад хонгилын өрөө рүү ороход тэр минь сандал дээр тухгүй гэгч нь унтаж байв. Гэхдээ тэр одоо ч үзэсгэлэнтэй хэвээр ...
Хэдэн өдөр аймшигт өрөөнд хорьсондоо өөртөө ч үл итгэн хүлээсийг нь тайлаад хоёр гар дээрээ өргөсөөр дээш гаран орон дээр хэвтүүлээд гар нүүрийг нь чийгтэй алчуураар арчаад зузаан хөнжил нөмрүүлсний дараагаар хажууд нь суун ядарч сульдсан царайг нь ширтэнэ. Харах тусам хайр хүргэм түүнийгээ хаашаа ч хамаагүй аваад зугтчихмаар л байна. Хэрэв тэгвэл ... бид хэзээ нэгэн цагт баригдаж л таараа тэр үед би үхэж ... магадгүй тэр минь ч гэсэн гэмт хэрэгтнийг нуун дарагдуулсан ял авна. Тиймээс надад хэргээ хүлээхээс өөр сонголт үлдсэнгүй ...
... Харагдаагүй биш анхнаасаа түүнгүйгээр ирээдүй оршихгүй байсан байж...
... Түүнгүйгээр жаргал гэгч нь ч үл оршино...
꧁꧁~Quartz~꧂꧂
YOU ARE READING
Love full of fear
Misterio / SuspensoГарын 10 хуруунд үл багтам олон залуу , энхрий охидын амь насыг авч одсон алуурчин болон түүний эсрэг өшөө хорсол дүүрэн сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэх тагнуулч нарын тэмцэл хэрхэн өрнөх бол ...