Нэлээн удаан ярилцан суусны дараагаар өмнө нь очиж байсан цэцэрлэгт хүрээлэн рүү явлаа. Яг л өмнө сууж байсан газраа суухад
" Тэр үед ... үнэндээ би тэр адгийн амьтдаас долоон дор нэгэн байсан ч ... тэднээс илүү эмэгтэйчүүдийг зовоодог байсан ч ... зүгээр л чамайг болохоор ... гар хүрэхэд нь маш их дургүй хүрсэн . " Та нар хариугаа заавал амсана". гэж хэлж байснаа ч санаж байна ... Магадгүй би ч гэсэн хийсэн муу бүхнийхээ хариуг авж байгаа нь энэ байх ..." хэмээгээд цааш харан нулимсаа нуух гэхэд нь
" Энэ удаад ... би уух юм аваад ирье " гээд түүнийг үлдээн удаан гэгч нь явсаар буцаж ирэхэд тайвширсан бололтой нэгэн гэр бүлийг ажиглан сууна. Хажууд нь очоод нэг гаран дахиа өгөөд
" Юугаа ингэтлээ гөлрөөд байгаа юм?"
" Тэд аз жаргалтай харагдаж байгаа биз . Бүгд чин сэтгэлээсээ инээмсэглээд л ..."
" Тийм байна ... хөөрхөн юм аа... Заза хоёулаа хөдлөх үү нар шингэх нь " гэж хэлээд гэрийн зүг хөдөллөөИрсэн даруйдаа оройн хоолоо бэлдэж эхлэхэд Жонгүкийн ар нуруунаас минь тэврэх дулаахан тэврэлт намайг гацааж орхилоо
Болдог бол цаг хугацааг яг ингээд л зогсоочих юм сан.
Болдог бол түүнтэйгээ хамт зөвхөн энэ өдөртөө л үлдчих юм сан.Гадаа харанхуй болох тусам бидний айдас дагуулсан гуниг улам бүр нэмэгдсээр л ... нэг л мэдэхэд маргаашийг угтахаар орондоо орон унтахаар хэвтсэн байв.
" Би уг нь чамтай нуугдаж тоглохыг хүссэн ... яг жинхнээсээ чамайг олмоор байна " хэмээн үсийг нь оролдсоор уруулаа унжуулан хэлэхэд
" Хоёулаа дараа нь нуугдаж тоглоё оо. Харин энэ удаад би маш сайн нуугдах болохоор бууж өгөлгүй , хэчнээн удсан ч хамаагүй заавал олоорой за юу ... " хэзээ чамтайгаа ахиж учрахаа мэдэхгүй ч тэр үед яасан ч чамайгаа зовоохгүй ээ ... хойд насандаа ч ...Хайртынхаа энгэрт нойтон сормуусандаа дийлдэн нойрмоглон унтах бяцхан охин
Түүнийгээ удаан хугацаанд ажигласны эцэст орноос түр өндийх гунигт залуу ..." Дасом аа . Босоорой явцгаая"
" Ахиад жоохон л унтчихъя аа. Би ядраад байна тэгэх үү?" хүсэхгүй байна
" За яахав жоохон л унтна шүү за " гээд нэг гараа тулан хайрын харцаар нойрмоглон хэвтэх түүнийг ширтэнэ.
20 минут ... 40 минут ... 60 минут
" Хайраа одоо жинхэнээсээ босъё оо . Бүхэл бүтэн нэг цаг унтлаа"
" Гуйя ахиад ... " би түүнийг алдчихвийдээ гэхээс айж байна
" Дасом аа ... одоо болно доо ... би чамайг унтаагүй гэдгийг чинь мэднэ. Нойр чинь хүрэхгүй байгааг чинь ч мэднэ. Яагаад ингээд байгааг чинь ч мэдэж байгаа болохоор ... одоо ингэхээ боль" гэхэд нь орноос өндийн
" Би айгаад байна. Цаашдаа чамгүйгээр амьдрах хэрэгтэй болчихвол яах юм бэ? Оройтсон ч гэсэн тийшээ явмааргүй байна. Өөрийгөө Жон Жонгүк гэдэг хүнгүйгээр төсөөлхөөс ч айж байна ... Жонгүк аа ... " гэж хэлэх төдийд л хэн хэний маань нүднээс хүрхрээ аятай нулимс асгарна
" Хайраа бидэнд энэнээс өөр сонголт байхгүй шдээ . Хэн хэн маань аюулгүй байх сонголт энэнээс өөр алга ... тийм болохоор ... хэцүү байгаа ч хоёулаа явах хэрэгтэй"Эцэст нь би бууж өгөн түүнийхээ гараас атган түүнийгээ ширтсээр Тагнуулын Ерөнхий газарт ирлээ ...
꧁꧁~Quartz~꧂꧂
YOU ARE READING
Love full of fear
Tajemnica / ThrillerГарын 10 хуруунд үл багтам олон залуу , энхрий охидын амь насыг авч одсон алуурчин болон түүний эсрэг өшөө хорсол дүүрэн сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэх тагнуулч нарын тэмцэл хэрхэн өрнөх бол ...