Түүнийхээ дулаахан энгэрт нарлаг нэгэн өглөөг баярлах ичих мэдрэмжийг хослуулан угтав. Нүдээ нээн хэсэг түүнийг ажаад өчигдрийн гайхалтай халуухан шөнийг бодох төдийд нүүр минь минчийтлээ улайн сэмээрхэн босхоор эргэн хараад хөнжил гэгдэх нимгэн цагаан даавууг сөхөн босох гэхэд булчин шөрмөс болсон гар бэлхүүснээс минь татан хэвтүүлээд нойрмог сөөнгө хоолойгоор
" Өөдөөс харахаар ичээд байвал нөгөө тийшээ харчих. Би чамайг явуулмааргүй байна"
" Сэрчихсэн байсан юм уу?"
" Үгүй ээ ... унтаагүй... ийм үзэсгэлэнтэй нэгэн хажууд байхад харцаа салгаж чадна гэж үү?" гэсээр тэврэлтээ чангаруулахад нь инээмсэглэсэн хэр нь хацар минь ягаарах бус бүр байдгаараа улайж орхив.Нэлээн удаан хамтдаа хэвтсэний эцэст Жонгүкийг зүүдний ертөнцөд нь үлдээн өрөөнөөс гаран хувцсаа сольчхоод өглөөний цай бэлдэн ширээ засахдаа зуршил ёсоор цаган дахь камер луугаа хараад жунин яагаад холбоогүй байгаа юм бол гэж бодон зогсохдоо жонгүкийн өрөөнд камер суурилуулчихсанаа санав.
OMG яанаа Жунин харчихсан байхдаа. Хараагүй ч бичигдэж байгаа шдээ. Заза тайвшрах хэрэгтэй. Юуны чинь тайвшрах вэ??? Чагнах төхөөрөмж бас байсан шдээ " мммм ахххх Жонгүк аа" үгүй ээ үгүй үгүй. Ичиж үхмээр юм аа." Ахиад л өчигдрийн талаар бодоод толгой сэсрээд байгаа юм уу " гэсээр өөдөөс минь харан суухад нь
" Үгүй ээ. Нэг хүн л ... "
" Хүн гэнээ??? Эрэгтэй юм уу ? Хэн юм? Заза надад хамаагүй ээ. Зүгээр л цайгаа ууцгаая" хэмээн уруулаа унжуулан газар ширтсээр хэлэх түүнийг өхөөрдсөөр ширээнээс босцгоов.Өдөржин хамтдаа кино үзэж , дэрээр байлдаж , нэгнийгээ Күүки Дами гэж дуудахаар тохиролцсоноос гадна Жонгүкийн чихийг нь хүртэл ухсаны эцэст нуугдаж тоглосон ч энэ сүрлэг том байшингийн хэдэн арван өрөөнөөс Жонгүкийг олно гэдэг үнэхээр хэцүү юм аа. Бараг 30 минут хайсан ч олдоогүй тул бууж өгөх талаар бодож байтал ардхан талд түүний өрөөнд утас дуугарах чимээ гарсанд нь ахин ороход ширээн доороос гарч ирж байв.
" Өөрөө гарч ирсэн юм чинь бууж өгсөн гэсэн үг биз дээ. Тэгэхээр би яллаа " хэмээн орилоход
" Үгүй ээ. Утас.... Заза бяцхан чөтгөр минь чи яллаа"
" Би уг нь ширээн доор хайсан шдээ"
" Гэхдээ хажуугын шүүгээг онгойлгүй биз дээ"
" Яаж чамайг тэр жижигхэн юманд багтана гэж бодох юм ?"
" Гомдчихсон уу? яаж аргадах уу... гадуур оройн хоолонд орох уу?" гэсээр над руу инээмсэглэсээр харахад нь
" Яахав ... болох л юм " гэхэд утас нь дуугаран ярихаар цааш яваад ирэхдээ
" Уучлаарай , манай компаны том хувьцаа эзэмшигчидийн нэг ирнэ гэнэ. Жоохон байж байгаад гарах уу?"
" Зүгээр дээ угаасаа цаг эрт байна " гэхтэй зэрэгцэн хонх дуугаран Жонгүк тайлахаар явав.Тэднийг зочны өрөөнд орж ирэхэд нь кофе өгөхөөр очтол өөдөөс минь нэгэн танил царай харсаар сууна. Үл итгэл , харуусал , уур хилэн дүүрэн
харцаар намайг цоо ширтэх Ким Жунин...꧁꧁~Quartz~꧂꧂
YOU ARE READING
Love full of fear
Misteri / ThrillerГарын 10 хуруунд үл багтам олон залуу , энхрий охидын амь насыг авч одсон алуурчин болон түүний эсрэг өшөө хорсол дүүрэн сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэх тагнуулч нарын тэмцэл хэрхэн өрнөх бол ...