Шууд түүний араас гүйж гараад
" Уучлаарай надад кодоо хэлчихэж болох болов уу ? Би гэртээ хэдэн чухал зүйлээ мартчихаж." гэхэд тэр сэжиглэсэн бололтой жихүүдэс хүргэм эвгүй харцаар харах нь яг л удахгүй үхэхээс цааш юуны чинь чухал зүйл гэх шиг...
"Болохгүй бол яахав дээ дараа л очиж авхаас" хэмээн газар шагайсаар хэлэхэд
" Аан болохгүй юм юу байхав дээ. Гэхдээ дургүйцэхгүй бол би хүргээд өгөх үү?"
" Тэгвэл уг нь их сайн л байна"
" За машинд суучих " гэсээр хажуугын хаалгаа онгойлгон толгойгоо зохихвий гэсэндээ гараараа хамгаалан машинд суулгав.Түүний мэдэх өөрийн хуурамч хаягаар гэртээ хүргүүлээд буухад
" Нууц кодоо зурвасаар явуулчихъя. Болгоомжтой хариарай" гээд инээмсэглэн ажил руугаа хөдлөөд удаагүй байтал утсанд
//0528 нэлээн оройтох байх шүү//гэсэн зурвас ирэв. Гэхдээ энэ чинь ...Жуминтэй ажлын ойролцоо уулзахаар болон кофе шопд хүлээж сууна. Удаачгүй эргэн тойрноо шалгасаар орж ирэн хажууд суусан даруйд нь
"Тэднийх тэр чигээрээ камер , чагнах төхөөрөмжөөр дүүрсэн байналээ." гэхэд тэр шууд л
" Арай чи какерд гэх гээ юу. Тэр золиос болсон охидын утсыг бүгдийг нь хакердсан байсныг мартаа юу?"
"Сонс залуу минь , би хэдхэнийг л аргалаад суурилуулахаас гадна холбоогоор чи яриж болох ч би чадахгүй тийм болохоор хоёулаа морз ашиглана"
" Тэгэхээр чи тэр ухаантай жаалыгаа морз мэдэхгүй гэж бодож байгаа хэрэг үү?" хөмсгөө атиралдуулан уурласаар ийн хэлэхэд нь
" Тиймээс л надад нэг төлөвлөгөө байна. Морзыг ямар ч байдлаар тайлж чаддаг Ким Жунин гуай би яаралтай мэдээлэл өгөхөөр бол чиний дуртай ямар нэгэн зүйлийг хийж, хэлэх болно. Араас нь бас л ямар нэгэн байдлаар мэдээллээ морзоор дамжуулах болно. Харин чи сонсохдоо ч харахдаа ч маш хянамгай байх ёстой шүү. Ойлгосон уу?" хэмээн лавлахад тэр юм ярилгүй нэлээн удсаны эцэст
" Тэр улам бүр аймар болсоор байхад би чамайг хэзээ үхэх нь мэдэгдэхгүй ийм газар ганцааранг чинь байлгамааргүй байна. Болдог бол хүйсээ солиулаад ч хамаагүй тэр хараал идсэн газарт чинь байсан нь дээр байх. Жинэ больчхож болохгүй юм уу?"гэхэд нь л дунд ангиасаа хойш найзласан найзынхаа нүдэнд анх удаа л нулимс цийлгэнэхийг нь харлаа. Гэхдээ... Бид үүнийг хийх ёстой
" Би чамаас ойлгосон уу? гэж асуусан"
"ЖИНЭ"
" Ойлгосон уу?
" Чи нээрээ ... ойлголоо"Бид ярилцаж дуусан би түрүүлж явхаар болов. Хаалган дээр ирээд шууд явахыг хүссэнгүй буцаж очоод түүнийг араас нь тэврэн
" Би чамд итгэдэг Нини" гэж хэлээд улам чанга тэврээд кафегаас гарлаа.Гэрт ирээд өөрөөгөө цэгцэлчихээд камерт нь цэвэрлэгээ хийж байгаа дүр үзүүлэн чадах чинээгээрээ камер , чагнах төхөөрмжөө суурилуулсаар.
Одоо хамгийн чухал нь Жонгүкийн өрөө бас ажлынх нь өрөө л үлдэж. Өрөөнд нь ороход азаар ажлын өрөө байдаггүй бололтой бүх бичиг баримт нь ширээн дээр нь хөглөрсөн байлаа. Тоосыг нь арчин явсаар ваартай цэцэг байхыг олж харан хөрснөөс нь бага зэрэг ухаад чагнах төхөөрөмжөө амжилттай суурилуулсан ч камераа байршуулах газар олдсонгүй. Нэлээн удаан хайсны эцэст номын сангийнх нь номнуудын тоосыг арчин дээд талын хэсэг номонд хүрэхгүй байсан тул сандал дээр зогсон цаад хананд нь тогтоох санаа төрөн халааснаасаа камераа гаргатал автомат хаалганы онгойх чимээ гарав...
꧁꧁~Quartz~꧂꧂
YOU ARE READING
Love full of fear
Tajemnica / ThrillerГарын 10 хуруунд үл багтам олон залуу , энхрий охидын амь насыг авч одсон алуурчин болон түүний эсрэг өшөө хорсол дүүрэн сэтгэлээр ажил үүргээ гүйцэтгэх тагнуулч нарын тэмцэл хэрхэн өрнөх бол ...