09.

908 147 5
                                    

𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅

                                  -𝙒𝙖𝙣𝙩𝙚𝙙_______________________________Ямар нэг зүйл өгүүлэн намайг ширтэх харц

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

-𝙒𝙖𝙣𝙩𝙚𝙙
_______________________________
Ямар нэг зүйл өгүүлэн намайг ширтэх харц. Магадгүй өрөвдсөн харц байх л даа. Угаасаа Тэхёны мэдэж байгаачлан миний сайн хүн хүнтэй үерхээд зогсохгүй нүдэн дээр минь хөтлөлцөн зогсож байна шүү дээ.
Өө тийм бас нэг өрөвдсөн харц одоо хүртэл мартаагүй хуучин найз залуу нь нүдэн дээр нь төрсөн эгчтэй үерхэж байхад над руу ингэж харахгүй гээд ч яахав дээ, тийм биз?

Өөрийгөө азгүй бас өрөвдөлтэй амьтан гэдгийг хангалттай сайн мэдэж байхад давхар над руу ингэж ширтэцгээх нь яг одоо эндээс гараад гүйчихмээр мэдрэмж төрүүлж байна.
Бас юу хамгийн хөгийн гээч?
Би Юнги ах Ханна эгч хоёр нийлсэнд биш Тэхён ах Жувон эгч хоёр эвлэрсэнд шаналж байгаа нь.
Анхнаасаа л энд ирэх хэрэггүй байж. Жувон эгчийг гуйхад нь худал шалтаг тоочоод ч хамаагүй ирэх хэрэггүй л байж.

Энэ үед бурхны авралаар Инүгээс "Яг одоо уулзъя, бид хэд цугларчихсан байна" хэмээх мэссэж ирэн эндээс явах сайхан шалтаг гарав.

𝙺𝚒𝚖 𝚃𝚊𝚎𝚑𝚢𝚞𝚗𝚐'𝚜 𝙿.𝙾.𝚅

Аймшгийн кино үзэж байсан ч Жонгүгийн талаар завсар зайгүй бодсоор таарсан тул кинооноосоо юу ч ойлголгүй гарч ирэв

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



Аймшгийн кино үзэж байсан ч Жонгүгийн талаар завсар зайгүй бодсоор таарсан тул кинооноосоо юу ч ойлголгүй гарч ирэв.
Надаас бусад нь киноныхоо талаар ам уралдан ярилцацгааж байхад би бас л Жонгүгийг бодсоор зогсож байлаа.
Жувон надад ойртон ирээд шивнэх маягаар "Юу болсон юм бэ? Өдрөөс хойш л их урвагар харагдах юм. Ярилцахыг хүсвэл би үргэлж нээлттэй шүү"
Би "Юу ч болоогүй дээ, зүгээр л жаахан ядраад"
Жувон "Тэгвэл харицгаах уу?" гэхэд нь би толгой дохив.
Жувон бусаддаа явахаа хэлээд бид хамтдаа кино театраас гарлаа.

Жувоныг гэрийнх нь үүдэнд буулгачихаад байж байтал Жонгүг найзуудтайгаа уулзчихаад одоо л ирж байгаа бололтой урдаас алхаж яваа харагдав. Би түүнийг харчихаад машинаасаа буун түүн дээр очихоор шийдлээ. Зүгээр л түүнтэй ярилцах ёстой юм шиг санагдаад байна. Эсвэл зүгээр л ярилцахыг хүссэн бололтой.

Bʟɪɴᴅᴇᴅ ʙʏ ʜɪᴍWhere stories live. Discover now