Oᴜᴛʀᴏ.

1.1K 107 19
                                    

𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅

                 -𝗕𝗲𝗰𝗮𝘂𝘀𝗲 𝗶 𝗯𝗹𝗶𝗻𝗱𝗲𝗱 𝗯𝘆 𝘆𝗼𝘂_______________________________

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

                 -𝗕𝗲𝗰𝗮𝘂𝘀𝗲 𝗶 𝗯𝗹𝗶𝗻𝗱𝗲𝗱 𝗯𝘆 𝘆𝗼𝘂
_______________________________

Эх орондоо 4-н жилийн дараа хөл тавихдаа хамгийн түрүүнд хайртай хүн рүүгээ яарав. Намайг мартчихсан байх вий дээ гэх айдас тээсээр ирсэн ч тэр минь намайг огтхон мартаагүй, яг л нэг байрандаа, намайг хүлээсээр байжээ.

Эргээд бодоход би Солонгост ирээд их хугацааг өнгөрөөжээ. Энэ хугацаанд Тэхён бид хоёр алдсан цаг хугацаагаа нөхөж байна уу гэлтэй нэгнээсээ хором ч холдохгүй байхыг хичээсэн билээ.

Мөн энэ хугацаанд их зүйлс болсон л доо. Тэхён зөрүүдэлсээр байгаад ээж аавтай танилцаад. Одоо бүр ээж Тэхёнтой уулз гэж хөөх шахам гаргаад л.
Өнөөдөр мөн л ээжийн хоол аваачиж өг гэсэн шалтгаанаар Тэхёны компани дээр ирэв. Байнга шахуу ирсээр ажилчид нь хүртэл намайг таньдаг болчихсон мэндлэх нэгэн нь мэндлэнэ.
Тэхёны өрөөнд ороход тэр намайг орж ирснийг анзаарах сөхөөгүй төвлөрчихсөн сууна. Тэр ажлаа хийхдээ үнэхээр сайн төвлөрөх юм аа.
Тэр намайг орж ирснийг дөнгөж сая анзаарав бололтой "Бурхан минь цочих гэж, орж ирснээ хэлэхгүй дээ Жонгүг аа" хэмээн дуу алдав.
Би "Анхаарлыг чинь сарниулаад хэрэггүй гэж бодсон юм аа" гэв.

Тэр миний хажууд ирж суун "Жонгүг аа өнөөдөр надтай хамт нэг газар явахгүй биз?"
Би "Ойлголоо, гэхдээ хаашаа?"
Тэхён "Тэрийг одоохондоо нууц хэвээр нь үлдээе" хэмээв.
Тэр гадуур хувцсаа авах гэж босохдоо "Ууг нь эртхэн гараад чамайг очиж авах бодолтой байсан ч чи ирчихэж"
Би инээсээр "Ээжийн ач шүү" гэхэд минь тэр "Ашгүй нар жаргахаас өмнө очих нь ээ"
Би "Тийм хол газар юм уу? Одоо дөнгөж 15 цаг л болж байна шүү дээ"
Тэхён "Очоод мэдээрэй" гэхэд нь би дуугүй л түүний араас даган явлаа.

Би "Тэхён аа очих болж байна уу?" гэж 2 цаг шахам машинаар явсны эцэст асуув.
Тэхён "Одоо яг ирж байна" гээд машинаа зогсоон над руу харан инээмсэглэв.
Бид тийм ч шигүү биш ой мод гэмээр газар ирсэн байх ажээ.
Би харсан зүйлдээ уулга алдан Тэхён руу харахад тэр над руу дөлгөөхөн харцаар ширтэн инээмсэглэв.
Бүхий л сэтгэл зүрх минь бие махбод минь хайлж урсаж буй мэт мэдрэмж төрүүлэх харц.
Бид хоёул машинаас буухад тэр над руу гараа сунгав. Би түүний гарнаас атган, хөтлөлцсөөр ойг зүглэлээ.
Үнэхээр үзэсгэлэнтэй газар байв. Нилээд хүмүүс алхах гэж ирдэг газар бололтой хаашаа ч юм зүглэх жим гарсан байх ажээ. Намрын улирал болж байгааг ч хэлэх үү, модны навчис шар болон улаан өнгөөр хослон ойг улам илүү үзэсгэлэнтэй харагдуулна. Би ийм болохоор л намар гэх улиралд их дуртай байдаг байх.
Бид мөчрөөсөө унан хийсэн навчис дунд жимээ даган алхацгааж байв. Би хөтлөлцөх гар луугаа үе үе харан өөрийн эрхгүй инээмсэглэж байлаа.
Жаргалтай байна, энэ мөчид зүгээр л дэндүү гэмээр жаргалтай байна.
Өнөөх жимийг дагаж явсаар бид ойн цоорхойд байрлах жижигхэн цэцэрлэгт хүрээлэн мэт газарт хүрэв.
Би ийм үзэсгэлэнтэй газар байдаг гэж огт мэдээгүй юм байна.
Өнөөдөр ажлын өдөр мөн нар жаргаж эхлэж байгаа болохоор энд бид хоёроос өөр хүн байсангүй.
Тэхён "Энэ газар үзэсгэлэнтэй байгаа биз?" хэмээн ам нээхэд нь би толгой дохив. Би яг одоо энэ газрыг, мэдрэгдэж буй мэдрэмжээ хэзээ ч мартахыг хүссэнгүй ой санамжиндаа шивэхийг хүсэж байлаа.
Би "Чи энэ газрыг яаж мэддэг юм бэ?"
Тэхён "Яаж мэдэх болсоноо санахгүй байгаа ч, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд энд маш их ирсэндээ ялангуяа намар энэ газар илүү үзэсгэлэнтэй болчихдог, бас намар чамайг ихээр үгүйлэхэд хамгийн тохиромжтой улирал шүү" хэмээв.
Би "Би намарт дуртай болохоор уу?" гэхэд минь тэр "Тийм л бололтой" гэв.
Гэхдээ энэ газарт Тэхёнгүйгээр ирсэн бол надад тийм ч үзэсгэлэнтэй санагдахгүй байх байсан биз ээ.
Гэнэт Тэхён сууж байсан сандалнаасаа босон над руу ахин нэг удаа гараа сунгав. Би ч мөн адил босон түүний гарнаас атгалаа.
Тэхён "Жонгүгаа би чамд хайртай, бүр үгээр илэрхийлж чадамгүй тийм их хайртай, өсвөр насны жаахан хүү байхаас нь эхлээд үс нь бууралтсан хөгшин өвгөн болсон ч хайрласаар л байх болно, би энэ амьдралынхаа үлдсэн цаг хугацаа бүрт чамтай л хамт баймаар байна" хэмээн хэлээд өвдөг дээрээ сөгдөн халааснаасаа бөгж гаргаж ирээд "Жонгүгаа надтай гэрлээч" гэв. Би огт эргэлзсэнгүй шууд л зөвшөөрөн түүнийг тэврэн авав.
Бид тэврэлтээ салгахад тэр миний хоёр хацрыг даган урсах нулимсыг арчин өөртөө ойртуулан уруул дээр минь зөөлөн үнслээ.

Анхны дурлал минь анхны хайр минь....
14 настай байхдаа дээд ангийнхаа нилээд нэр хүндтэй ахад дурлачихаад нэрээ нууцлан захиа явуулж, сэмээрхэн ширээн дээр нь шоколад тавьдаг байж билээ. 2 жил тэгэж явсан ч нэг өдөр баригдан бүх зүйлс эхэлж байсан сан.

Би Ким Тэхёнд асар их хайртай хэзээ ч дуусашгүй тийм л ихээр.

Мөн энэ амьдралдаа түүнээс өөр хэнийг ч харалгүй амьдрана.

Учир нь миний сэтгэл зүрх түүнд эргэж буцашгүйгээр сохорчихсон шүү дээ.

Ингээд бичвэр маань дууслаа даа🤍 Иймэрхүү төрлийн бичвэр бичихдээ тааруухан ч зориг гарган эхлэж байлаа🤍
Мөн энэ хүртэл уншиж дэмжиж ирсэн бүх уншигчиддаа маш их баярлалаа та бүхнийхээ ачаар л энэ хүртэл бичиж чадсан юм шүү🤍🤍
Удахгүй шинэ бичвэрээрээ уулзацгаая

Bʟɪɴᴅᴇᴅ ʙʏ ʜɪᴍWhere stories live. Discover now