𝙺𝚒𝚖 𝚃𝚊𝚎𝚑𝚢𝚞𝚗𝚐'𝚜 𝙿.𝙾.𝚅
______________________________
Яавал чи намайг ойлгох бол?
Яавал чи миний хайрыг мэдрэх бол?
Яавал чи над дээр буцаж ирэх бол?Яах ёстойгоо мэдэхгүй ч ямар нэг зүйл хийх ёстой гэдгээ мэдэж байсан тул бушуухан гараад Жонгүгийнх руу гүйж эхлэв, машинаараа явж болох байсан ч яг одоо л гүйхгүй бол алдчих юм шиг санагдаад байна.
20 минутын турш тасралтгүй гүйсээр ирэн гэрийнх нь хонхыг дарав.
Жонгүг намайг хараад ихэд гайхсан бололтой нүдээ томоор бүлтийлгэн "Тэхён аа юу хийж яваа юм бэ? бас яагаад ингэж их амьсгаадчихсан юм?" ийн асуухад нь би түүнд өөр зүйл хэлэлгүй шууд "Жонгүгаа би чамд хайртай, би чамайг хэзээ ч мартаж чадахгүй бололтой" гэхэд минь тэр эхэндээ гайхаж байсан ч доошоо харан "Тоглоод байгаа юм уу, эгчийг минь яах гээв" хэмээн бувтнан хэлэв.
Би "Мэдэхгүй ээ үнэхээр уучлаарай, гэхдээ би зөвхөн чамайг хайрлах сэтгэлээ яах ёстой юм бэ?"
Тэр минь над руу нулимсаар бүрхэгдсэн нүдээрээ ширтэн "Та бүгдийг илүү хэцүү болгоод байна шүү дээ, ууг нь би л явчихвал болчих юм сан" гэв.
Би түүний хацар дээрх урссан доголон нулимсийг нь арчин хацрыг нь зөөлөн илбэсээр "Надтай хэдэн арван жил харилцаа тогтоогоогүй, хэдэн арван жил таараагүй байсан ч би чамайг хэзээ ч мартахгүй бололтой Жонгүгаа" энэ үгсийг хэлэхэд миний нулимс ч бас урсаж эхлэв.
Би үнэхээр анхнаасаа л бүгдийг хэцүү болгочихсон байна шүү дээ. Анхнаасаа л Жонгүгийг шархлуулаагүй байсан бол, анхнаасаал Жонгүгтай дэндүү адилхан тэр бүсгүйг өөртөө дурлуулаагүй байсан бол энэ бүгд ийм гашуун биш байх байсан байх.Сүүлчийн удаа гэж бодоод чинийхаа уруул дээр удаанаар зөөлөн үнслээ, арай л даварчихсан уу?
Хэтэрхий гашуун энэ үнсэлтийн дараа чихэнд чинь би магадгүй сүүлийн удаа 'би чамд хайртай' гэж шивнээд нулимсаа шувтран гаран одлоо.
Энэ бүгд хэзээ ч бүтэхгүй бололтой. Одоо үнэхээр шантрах л ёстой бололтой.
A/n
❤️❤️❤️