𝙺𝚒𝚖 𝚃𝚊𝚎𝚑𝚢𝚞𝚗𝚐'𝚜 𝙿.𝙾.𝚅
-𝟰 𝘆𝗲𝗮𝗿𝘀 𝗹𝗮𝘁𝗲𝗿
________________________________
Жонгүгтай холбоо тогтоолгүй аль хэдийн 4 жил өнгөрчээ. Хүрээд ирэх байх даа гэх найдвар тээн гуниглах ч завгүй хөдөлмөрлөсөн 4 дахь жил.
Бодлогоширон сууж байхад бодлыг минь таслан хаалга тогшив.
Нарийн бичиг "Захирлаа 20 минутын дараа хувьцаа эзэмшигчдийн хуралтай"
Би "Ойлголоо" гэхэд тэр бөхийгөөд гараад явлаа.Өнөөдөр бас л өмнөх өдрүүд шигээ л болж өнгөрөх шив. Өглөө сэрнэ, ажилдаа явна, ажлаасаа ирнэ, унтана. Жонгүгийг явснаас хойш миний амьдрал дэндүү хоосон болчихжээ. Яг л зун гэдэг улирал болохоо больчихсон юм шиг, нар ч мандахаа больчихсон юм шиг. Хэтэрхий хүйтэн, харанхуй, хоосон байна. Цөхөрч байна.
Өнөөдөр яагаад ч юм бусад өдрүүдээс илүү гунигтай байгаа болохоор гэртээ орж ирээд л шууд унтлаа. Иймэрхүү өдрийг хурдан дуусгах хэрэгтэй шүү дээ.Өглөө сэрээд л өнөөх зуршил болсон зүйлсээ хийгээд ажил руугаа явлаа. Компанийн хаалгаар оров уу үгүй юу бүх ажилчид бөхөлзөцгөөнө. Аавынхаа компанийг өвөлж авснаас хойш эрх мэдэл гэдэг ямар айхтар зүйл гэдгийг хангалттай мэдэрч явна даа. За тэгээд өрөөндөө ороход нарийн бичиг өдрийн төлөвлөгөө, хувиаруудыг танилцуулав.
Үдээс хойш өрөөндөө сууж байхад минь хаалга тогших сонсогдов.
Би "Ор, ор" гэчихээд уншиж байсан материалаасаа нүдээ огт салгасангүй нарийн бичгээс өөр хэн хаалга тогшиж орж ирэхэв дээ.
"Бурхан минь, ядаж над руу харахгүй юм уу, Ким захирлаа?" чимээгүйг эвдэн ийн дуугарах хоолой хэн нэгнийхтэй дэндүү адилхан сонсогдов. Би харахыг хүссэнгүй хэрэв биш байвал яах вэ?
Хэн нэгэн гэгдэх хүн ширээний минь урд ирэн зогсож "Тэхёнаа би байна шүү дээ Жонгүг" гэхэд нь би түүн рүү харлаа. Тэр минь над руу инээмсэглэн, нулимастай нүдээрээ ширтэж байх аж.
Мөн байна шүү дээ, миний Жонгүг.
Гялалзсан алаг нүдээрээ намайг хайрлангүй ширтэх харц нь огт өөрчлөгдөөгүй байна.
Би очин түүнийгээ чангаар тэврэн зөөлнөөр мэгшиж эхлэлээ.
Би "Үнэхээр их, бүр дэндүү ихээр санасан шүү" хэмээн түүнд шивнэлээ.
Жонгүг "Би ч гэсэн, бас удсанд минь уучлаарай"
Би "Тэгвэл ахиад надаас битгий холдоорой"
Жонгүг "Холдохгүй ээ, амлъя" гэхэд нь би тэврэлтээ салган уруул дээр нь удаанаар үнслээ.Өөрөө бичиж байхдаа уйлангаа л алдлаа.🤍
Мөн сүүлийн хэсэг маань тун удахгүй орноо.🤍