𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅
-𝙏𝙝𝙚 𝙙𝙚𝙘𝙞𝙨𝙞𝙤𝙣
_______________________________
Жувон эгч "Чи үнэхээр явна гэдэгтээ итгэлтэй байна уу?" гэр бүлийхэндээ ээжийн гадаадад суралцах саналыг нь зөвшөөрснөө хэлэхэд тэд үнэхээр гайхаж бололтой ахин дахин шийдвэрдээ итгэлтэй байгааг асуусаар байлаа. Аргагүй биз би зарим нэг хүн ахин гарч ирэхээс өмнө эндэх амьдралдаа хайртай байсан юм л даа. Гэхдээ тэр хүний буруу ч гэж юу байхав, бүгд л миний буруу бас миний шийдвэр шүү дээ.Жувон эгч "Арай гэж Ханна ирэхээр чи зөрөөд яваад өгөхнээ" хэмээн хэлээд уртаар санаа алдлаа. Би аль болох сэтгэлийг нь засах маягтай цоглог хоолойгоор "Эгчээ би явах арай болоогүй шдээ бараг л 20 хоног байна, тэр хүртэл юу ч хийж болно шдээ" гэхэд минь тэр толгойгоо дохиод инээмсэглэлээ.
Жувон эгч "Өнөөдөр өглөө Ханна ирсэн, бид хэд уулзахаар явах гэж байна чи хамт явна биз дээ" гэхэд нь би толгой дохилоо.
Би эгч болон найзуудаас нь жаахан дүү л болохоос биш багаасаа л хамт өссөн юм.Бид хэд бөөндөө нэг кафед цугларсан байх ба Ханна эгчтэй байхгүй хооронд нь болсон бүхий л зүйлсийг ярилцацгаана. Жувон эгч "Нээрээ Жонгүг гадаадад сурахаар болсон" хэмээн хэлэхэд нь бүгд чимээгүй болцгоон над руу асуулт эрсэн харцаар ширтээд эхлэв.
Би "Тийм ээ" гэхэд минь Ханна эгч "Өөрийнх л шийдвэр юм чинь яахав дээ, хэзээ явах гэж байна даа" гэв.
Би "Долоон сарын сүүлээр л явъя гэж бодож байгаа"
Хусог ах "Тэгэхээр чинь удахгүй явах нь ээ" хэмээв.
Төд удалгүй тэд өмнө нь ярьж байсан сэдэв рүүгээ орон би хааяа нэг л үг дуугаран сууна.
Нэг юм анзаараад байхад Тэхён Жувон эгч хоёр бие биенээсээ хол сууж, үг ч дуугарахгүй байгааг харахад муудалцчихсан бололтой. Бас Жувон эгч нэг л өөр гунигтай ч юм уу байгаад байсан юм. Би гэхдээ Тэхён намайг яаж шархлуулсан шиг ээ эгчийг маань битгий тэгээсэй л гэж хүсэж байна...Ийш тийшээ харж байгаад санаадгүй Тэхёнтой харц тулгарчихав. Гэвч бид харцаа салгаж зүрхэлсэнгүй, удаанаар ширтэлцсээр л байсан юм.
Нэг тийм сонин мэдрэмж, харцаараа хамаг биеийг минь сороод ч байгаа юм шиг.
Үнэндээ юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байгаа ч.
Ямартай ч догдлуулам мэдрэмж.Ууг нь иймэрхүү зүйлс мэдэрч болохгүй юм сан....