𝙹𝚎𝚘𝚗 𝙹𝚞𝚗𝚐𝚔𝚘𝚘𝚔'𝚜 𝙿.𝙾.𝚅
-𝙃𝙞𝙨 𝙚𝙫𝙚𝙧𝙮 𝙨𝙞𝙣𝙜𝙡𝙚 𝙙𝙚𝙩𝙖𝙞𝙡𝙨
_____________________________
Хэн нэгэн надаас Ким Тэхёныг яагаад тэгж ихээр хайрладаг байсан шалтгааныг асуувал би юу гэж хариулах байсан бол?
Үргэлж намайг ширтдэг байсан дөлгөөхөн харц нь уу?
Хүрэлт бүрээс нь мэдрэгддэг байсан хайр, энхрийлэл үү?
Амнаасаа урсах үгс болгоноороо хайраа илэрхийлдэг байсан болохоор уу?
Хэрэв надад ийм асуулт ирвэл би түүний бүх зүйл л гэж хариулах байсан байх. Учир нь би түүний муу талыг ч хүртэл хайрладаг байсан юм даг.
Тийм ээ байсан....байсан.
Одоо түүнийг зүгээр л тавьж явуулалдаа Жон Жонгүг. Би үнэхээр ингээд өнгөрсөн дурсамжуудаа санагалзаж амьдрахыг хүсэхгүй байна.
Түүнийг хайрлах сэтгэл үлдээгүй атал юунд ингэж бодлыг минь эзлээд байгаа юм бэ?
••••••••••••••••••••••••••••••••••••••••
Инү, Югём хоёртой уулзана гээд тохирчихсон байсан учир эгч болон найзуудад нь гарахаа хэлээд үүд рүү явлаа.
Үүдэнд гарахад Тэхён тамхи татаад зогсож байв. Дотор харагдахгүй байсан энд байжээ.
Би ямартай ч очиж яриа эхлүүлэхээр шийдсэн юм.
Хэдий бид хуучин үерхдэг байсан ч найзууд болж болно биз дээ? Би лав тэгж бодож байна. Бас үе үе тэр надтай яриа өдөж байгааг харахнээ тэр ч бас найзууд болохыг хүссэн байх.
Би "Одоо хүртэл татсаар байгаа байх нь ээ" гэхэд минь тэр над руу эргэж харчихаад "Тийм л бололтой" гэх нь тэр.
Би "Би нэг зүйл хэлэхийг хүссэн юм" ийн хэлэхэд тэр над руу харав.
Би "Надад хандсан шигээ эгчид минь битгий тэгж хандаарай" гэхэд минь тэр бага зэрэг гайхсан бололтой нүд нь бага зэрэг томорсон ч толгойгоо дохив.
Бас би аль дээрээс хойш л энийг хэлэхийг хүссэн юм.Би түүний аман дахь тамхийг аван хажууд байрлах хогийн сав руу шидээд "Жувон эгч тамхийг үзэн яддаг шүү, тиймээс боль" гэж хэлчихээд мөрийг нь хөнгөн цохиод урагш нэг алхахад минь тэр "Чи Юнгид сайн юм уу?" хэмээв. Тэр яаж гадарласан юм үнэхээр мэдэх юм алга.
Би түүн рүү эргэж харсангүй толгойгоо дохичихоод тэр чигээрээ эргэж харалгүй цааш явлаа. Үнэхээр түүний царайг харахыг хүсэхгүй байна. Гүн бор нүдээрээ намайг ширтээд байхаар хэцүү байна.Бараг л ор тас мартаж байхад минь ахиж гарч ирчихээд сэтгэл үймүүлээд байх юм.
Би одоо үнэхээр залхаж бас ядарч байна хэдий болтол Ким Тэхён гэдэг хүнийг санагалзаж амьдрах вэ?
Энэ үед ээжийн хэлсэн гадаадаад сурах саналыг зөвшөөрөхөөр шийдсэн юм. Би л явчихвал бүх юм сайхан болно тийм биз?