𝙺𝚒𝚖 𝚃𝚊𝚎𝚑𝚢𝚞𝚗𝚐'𝚜 𝙿.𝙾.𝚅
-𝘿𝙤𝙣'𝙩 𝙡𝙚𝙖𝙫𝙚 𝙢𝙚
______________________________
Жонгүг руу өчнөөн залгасан ч тэр огт утсаа авахгүй байлаа. Яахаа мэдэхгүй зогсож байхад Жувон залгав.
Жувон "Тэхён аа Жонгүг явчихаж" гэх үед түүний хоолой зангирч байв.
Би "Юу?"
Жувон "Тийм ээ, тэр явчихаж хоёуланд нь мэдэгдэлгүйгээр"
Би "Юу??" би үнэхээр итгэсэнгүй. Яагаад? Яагаад юу ч хэлж амжаагүй байхад явчихаж байгаа юм? Хүлээж байхаа ч хэлж амжаагүй байтал.
Жувон "Сая ээж аав хоёр Жонгүгийг гаргаж өгчихөөд очиж явна, яагаад чи хамт яваагүй юм гэсэн" хэмээн хэлэхдээ тэр уйлсаар байв.
Би "Гэхдээ тэр 2 хоногийн дараа явах ёстой байсан биз дээ?"
Би үнэхээр яах ёстойгоо мэдсэнгүй, зүгээр хов хоосон л мэдрэмж төрж байлаа.
Жувон "Тийм ээ, гэхдээ тэр нислэгээ урагшлуулаад зөвхөн хоёуланд нь л хэлэлгүй явчихаж"
Би "Бүр онгоц нь нисчихсэн юм уу?"
Жувон "Тийм ээ! аль хэдийн" би түүнийг тоглож байна гэж бодохыг хүссэн ч энэ Жувонд огт худал хэлсэн шинж байсангүй утасны цаана уйлсаар л байв.
Би "Чи хаана байгаа юм бэ?"
Жувон "Гэр лүү явж байна"
Би "Ойлголоо, хүлээж байя"Би одоо яах ёстой юм бол? ахиад л түүнийг алдчих шиг боллоо.
Удалгүй Жувон ирэхэд ороод би шууд Жонгүгийн өрөө лүү гүйлээ.
Өмнөх шигээ ном уншаад сууж байх болов уу, аль эсвэл хичээлээ хийгээд сууж байх болов уу гэж найдсан боловч намайг хов хоосон өрөө угтаж авав. Хэд хоногийн өмнө түүний баглаад тавьчихсан байсан хувцаснууд байнга ширээн дээр нь хөглөрдөг байсан дэвтэр номнууд бүгд байсангүй. Энэ үед л би бодит байдалтай эвлэрэв бололтой нулимс минь урсаад эхлэв.
Тэр намайг ирнэ гэдгийг яг мэдсэн юм шиг ширээн дээрээ жижиг захидал үлдээжээ.
Ким Тэхён-д Жон Жонгүгаас хэмээн нүүрлэсэн захиаг хараад би бушуухан нээн уншив.Сайн уу? Энэ өдрийн мэнд хайрт минь. Юу ч хэлэлгүй яваад өгсөнд минь уучлаарай. Надад цаг хугацаа болон орон зай маш их хэрэгтэй байсан болохоор ийм шийдвэр гаргасан юм шүү намайг ойлгоорой. Бас би чамайгаа үргэлж хайрлана гэдгийг мэднэ биз дээ?
Зүрх сэтгэл минь хаана оршино тэнд үргэлж чи л байх болно. Үүрд-Жон Жонгүг
Түүний үлдээсэн энэ захиа богинохон байсан ч надад хичнээн ч жил байсан ч түүнийг хүлээж чадахыг минь ойлгуулсан юм.