6 сарын дараа
Өглөө охин уйлах дуу наар сэрэн Тэхён-ы тэврэлтээс гарах гэтэл тэр намайг тэврэн:Жоохон ингээд байчихъя
Би:Алив тавь аа охин уйлаад байна
Тэхён:ахххх за за
Би босон хувцсаа өмсөөд охиныхоо өрөө рүү гүйн охиноо авав.
Охиноо хөхүүлсээр өөрсдийнхөө өрөө рүү орон Тэхён-ыг дуудан:Хайр аа өглөөний цай бэлдээд өг
Тэхён:мм миний хайр өөрөө хийчих ээ
Би:гэх-- за за миний хайр унт даа
Тэр минь ажил ихтэй ядарч байгаа байх би өрөөнийхөө хаалгыг хаан охиныхоо өрөөнд орон живэхийг нь солин хөхүүлсээр доош буув.
Дараа нь охиноо хоолных нь ширээн дээр суулган:За миний охин уйлж болохгүй шүү ээж нь өглөөний цай бэлдэх хэрэгтэй
Хэмээн охиндоо тоглоомыг нь бариулан үсээ дээш нь шуун өглөөнийхөө цайг бэлдэж эхлэв.
Ногоо хэрчиж байгаад хутга халтиран хуруугаа зүсчхэв ахх өвдөж байна.
Би хальт цаасаар даран үргэлжлүүлэн хоолоо хийв.
Охин үе үе уйлах үед саатуулан нааш цааш гүйсээр хөлс урсаж байлаа.
Эцэст нь нэг юм хоолоо хийж дуусан ширээн дээр өрхөд Тэхён дээрээс бууж ирэв.
Тэр нааш ирэн:Унтаж ч чадсангүй хүүхэд уйлуулаад
Хэмээн Ыжин-ыг аван сандал дээр суув.
Би:Уучлаарай за би нэг нүүр гараа угаачхаад ирье
Хэмээн ариун цэврийн өрөө орон шүд амаа угаав.
Үс гэзгээ янзлан арай л хүн шиг царайтай болон доош буув.
Гаран дээрээ шархны лент наан охиноо аван сандал дээр нь суулган өөрөө ч бас суухад Тэхён:гараа яачихсан юм?
Би:Түрүүн юм хэрчиж байгаад
Тэхён:болгоомжтой байхгүй
Хэмээн үргэлжлүүлэн хоолоо идэж эхлэв. Уул нь түүнийг өмнөх шигээ үлээж өгөөд үнсэнэ хэмээн горьдсон юм сан ...
Би элдэв зүйл бодохоо больж хоолоо идэх аж. Гэвч охин байн байн уйлан босож суусаар хоол идсэн үгүй нь мэдэгдсэнгүй.
Өнөөдөр амралтын өдөр учир Тэхён гэртээ байлаа.
Тэр зурагт үзэн буйдан дээр суух бол би охиноо саатуулангаа аяга аа угааж байлаа.
Эцэст нь нэг юм гэрээ цэвэрлэж дуусан охиноо унтуулахаар өрөөнд нь орж ирэв.
Ахх охин уйлж уйлж нэг юм унтлаа.Түүнийг хэвтүүлэн хаалгыг нь зөөлхөн хаан хөлөө чирсээр доош буув.
YOU ARE READING
| Second Husband |
RomansStarted:2020.11.13 Ending:2023.04.17 Анхны бичвэрүүдийн маань нэг учраас алдаа оноо маш их.
