Гэтэл охины минь болон Тэхён-ы инээмсэглэх дүр зураг орж ирэн би хурдан гэх чинь түүнийг өөрөөсөө түлхэв.
Жимин яг л мэдэж байсан мэт доош харан хөнгөхөн инээгээд над руу харан: Тийм ээ чи түүнийг хэзээд хайрласаар байх юм байна.
Би:Уучлаарай Жимин аа.. Гэхдээ би үнэхээр түүнд хайртай түүн гүй амьдарч чадахгүй. Тэр намайг өвтгөж зовоосон ч би түүнийг хайрласаар байх болно.
Жимин гараа аван:Ойлголоо..Уучлаарай
Хэмээн тэр хэлээд өрөөнөөс гарав.
- Жиминий талаас -
Би хаалганы гадаа зогсох Тэхён-д хандан:Эр хүн бол эр хүн шиг бай. Зам зуурын явган юм нууд бол байх л асуудал. Харин тиймэрхүү я*хануудаас болж амьдралын ханиа алдаж дараа нь харамсах зүйл битгий хийгээрэй..
Би түүний мөрөн дээр цохин доош буув.
Бусдыгаа дагуулан тэндээс явав.
- зохиолчийн талаас -
Тэхён хэсэг юм бодон зогссоны эцэст дотогш оров.
Хэжин өвдөлтдөө тэсэх гэж хичээн ярвайж байсан ч Тэхён-ыг харан зүгээр юм шиг л инээн:чи амар даа би охиныхоо өрөөнд унтчихъя
Хэжин түүний хажуугаар зөрөх гэтэл Тэхён түүний гарыг барин зогсоов.
Хэжин түүн рүү харан:Яасан? Өө..нээрээ би хоол хийж өгөөгүй юм байна уучлаарай яах уу? Одоо хийгээд өгөх үү? Өлсөж байна уу? Би гэж тэнэг тол--
Тэхён:ЯАГААД?
Түүний чанга хоолойнд Хэжин цочин бүлтгэнэн түүн рүү харав.
Тэхён:ЯАГААД? ЯАГААД? Яагаад уурлахгүй байгаа юм? Яагаад намайг харааж зодохгүй байгаа юм? Яагаад өвдсөнөө нуугаад байгаа юм? Яагаад өөрийгөө хэн ч биш юм шиг болгоод байгаа юм? Яагаад намайг муу хүн болгоод байгаа юм? ЯАГААД? ЯАГААД? КИМ ХЭЖИН
Тэр Хэжин ий мөрнөөс барин түүнийг сэгсчин асуухад Хэжин хэдийн уйлсан байлаа..
Тэхён түүн рүү харахад Хэжин ч түүн рүү ширтсээр:Хайртай болохоор
Хэмээн хэлэхэд Тэхён түүн рүү ширтсээр л байлаа..
Хэжин:Хайртай болохоор тэнэг юм шиг чамайг уучлаад үзэн ядах гэсэн ч чадахгүй харах бүрт догдолж харах б----
Тэхён түүний үгийг гүйцээлгүй уруул дээр нь үнсчихэв.
Хэжин гайхан харахад Тэхён:Би ч гэсэн хайртай
YOU ARE READING
| Second Husband |
RomanceStarted:2020.11.13 Ending:2023.04.17 Анхны бичвэрүүдийн маань нэг учраас алдаа оноо маш их.