Тэхён тэднийг харж тэвчилгүй дотогш орохоор машинаасаа буусан ч тэр дотогш ороогүй юм.
Учир нь Хэжин ийг өөр нэгэн хамгаалсан учир..
Хэжин: Намжүүн?
Хоёр жил хэл сураггүй байсан хүн нь гэнэт л гараад ирсэнд тэр гайхахын хэрээр баярлаж байлаа.
Намжүүн түүний босгон тэвэрч аваад: уучлаарай
Хэмээн шивнээд өнөөх хэд рүү ширүүн харан: Царайг чинь хараад авчихсан болохоор хэлчихье дахиад нэг удаа надтай таарах юм бол үе удмаар чинь сүйрүүлнэ шүү
Түүний ширүүн харц аймшигтай үгнүүдээс бүгд айн жийрхэх ч Хэжин л түүний энгэрт наалдан санасан сэтгэлээ дэвтээж байлаа.
: Чи ер нь хэн юм?
Намжүүн: Нөхөр нь байна
: Тэр чинь хэнд хамаатай юм хэн болчихоод хүний гэр бүлээр оролдоно гээд байгаа юм!
Намжүүн: Чи үнэхээр мэдэхгүй болохоороо асуугаад байна уу?
Хэмээн хэлэхэд тэдний нэг сая том дуугараад байсан залуугийн чихэнд шивнэв: Хараал идсэн н*вш минь энэ хүн ерөнхий захирлын хүү удахгүй бидний захирал болно амьдралтайгаа үлдмээр байвал амаа тат
Өнөөх нь ойлгон сандран Намжүүнд бөхийн уучлалт гуйсаар тэд тэндээс гаран явав.
Намжүүн Хэжин ий үсийг илэн: Ямар их санасан гээч миний гүнж
Хэжин уйлан: Төмсөн толгойт минь хэл сураггүй ийм удаан хаана байсан юм
Намжүүн: Битгий уйл даа гүнж минь. Зүгээр л аавд өөрийгөө батлах хэрэгтэй байсан юм. Одоо битгий уйл даа.
Хэжин: Тэр үед муухай үг хэлсэнд уучлаарай чамайг надаас залхаад явчихлаа л гэж бодсон
Намжүүн: Юу гэж дээ тэр үед..
Flashback
Намжүүн Хэжинд уурлан гэрээсээ гарч ирэн машин дотроо суусаар байв учир нь тэр тайвшрах хэрэгтэй байлаа.
Эцэст нь Намжүүн арай тайвширсан бололтой эрүүл ухаантай болж Хэжинд хатуурхсан өөрийгөө хараасаар гэр лүүгээ орох гэтэл түүний утас дуугарав.
Намжүүн гэртээ аавынхаа урдаас харан суух ба Н/аав: Тэр хүүхний хүүхдийг чиний хүүхэд биш гэдгийг би мэднэ. Ээж чинь эмэгтэй хүн эх хүн тиймээс айлын алаг үрийг ад үзэж чадахгүй. Харин би бол өөр надад яах нь хамаагүй гэхдэээ би ч бас эцэг хүн учраас хүүгээ жаргалтай байгаасай гэж хүсэж байна. Би та хоёрын дунд юу болж яасныг мэдэхгүй гэхдээ надад та нар батлах хэрэгтэй. Чи бол миний том хүү би удахгүй үхээд өгөхөд чи л миний амьдралынхаа туршид бүтээсэн компанийг өвлөж авна. Аан гэхдээ би чамд яаж итгэх үү? Мм? Гадаадад олон жил сурлаа гээд юу гэж? Чамд туршлага байхгүй. Тиймээс чи 2 жил миний Шведэд байх салбар луу явна.
YOU ARE READING
| Second Husband |
RomanceStarted:2020.11.13 Ending:2023.04.17 Анхны бичвэрүүдийн маань нэг учраас алдаа оноо маш их.