Twenty three

992 115 23
                                        

:Ямар санаа агуулаад байгаа юм?

Тэхёны ууртай хоолойг сонссон Ина түүн рүү юу ч болоогүй мэт инээсээр харан: Чи өөрийгөө хэн гэж бодоов? Мөнгөтэй л бол бүхнийг авж чадна гэж бодоо юу? Эмэгтэйчүүдийг хүссэнээрээ ашиглаж, хүссэнээрээ хүүхэдтэй болгоод дараа нь хаяж явна. Чи яг хэн юм? Хэн болчихоод эгчийн минь амьдралыг сүйрүүлж байгаа юм?

Тэхён: Би өөрийгөө новш байсныг мэднэ! Гэхдээ Мина ч бас ариухан хүн биш шүү! Үйлийн үрээ эдэлсэн, өөр зовсон зүйл байгаа хэрэг үү тэр эмэгтэйд?

Ина уурсан ширээн дээр гараа хүчтэй тавин Тэхён руу аймшигтай хараад: Чамаас болж миний эгч дахиж хүүхэдтэй болж болохооргүй болсон. Тийм байхад юу гэнээ? Зовсон зүйл байна уу? Гэсэн үү? Үрээ алдсан эх хүний сэтгэлийг чи хэзээ ч ойлгохгүй.

Тэхён хэдий гайхаж балмагдсан ч хөмсөг зангидан: Хэдий тийм байсан ч надтай л асуудлаа шийд! Хэжин болон миний охин Ыжин энд ямар ч хамааралгүй.

Ина: Яагаад болохгүй гэж? Миний эгч хүүхэдгүй болж болсон байхад яагаад тансаг баян амьдралтай, тутах зүйлгүй тэр эмэгтэй хүүхдээ алдаж болдоггүй юм. Хүүхдээ алдсан байсан ч та нар чинь мөнгөтэй байхаа? Хүүхэд өргөж авчхад зүгээр биз дээ?

Тэхён: ГАЛЗУУ ХҮҮХЭН МИНЬ Миний охинд хуруугаа хүргэсэн байвал би чамайг цааш нь харуулна шүү!

Тэрээр Ина гийн хүзүүг боомилсоор ийн хэлэхэд Ина амьсгаадсаар инээн: Чи мэдэрч байна уу? Мах цусны чинь тасархай чинь чамаас холдсон гэж бодох төдийд чамд ямар санагдаж байна?

Тэхён: Чи чинь галзуу хэрэг үү? Ямар новшоо яриад байгаа юм!

Ина: Миний эгч хүүхдээ хэзээ ч буцааж авахгүй гээр алдсан гэж байна!

Ина түүн рүү нулимстай нүдээр ширтсээр ийн хэлэх бол Тэхён түүн рүү ширтсээр гараа улам чангалж байв.

--
Тэхёны талаас

Яг яах ёстойгоо мэдэхгүй юм.

Одоо хэр нь Хэжин болон Охинтойгоо үүрд хамт байхыг хүснэ.

Гэвч энэ буруу гэдгийг би хангалттай мэдэж байгаа.

Энэ бүх асуудлын хажуугаар Ина гэх эмэгтэй гэнэт гарч ирсэн нь үнэхээр байдлыг хүндрүүлж байна.

Яагаад бүх зүйл ийм хэцүү болчиховоо?

Ямар новшоо яриад байгаа юм бэ? Ким Тэхён! Энэ бүхэн чиний алдаанаас л болсон.

| Second Husband | Where stories live. Discover now