Би чамд итгэсэн Ким Тэхён.
Чиний намайг гэсэн хайранд.
Чиний хэлсэн болгонд би итгэсэн.
Гэтэл чи...
Хэтэрхий их цочролд орон толгой аймшигтай өвдөн нүд анилдаж эхлэв.
----
Харанхуй ой.
Энэ юу вэ? Там уу?
Би үхчихсэн юм уу? Ийм эрт үү?
Тэр адгийн новшоос болоод уу?
~ Хэжин ~
Нэрийг минь дуудах түүний хоолой ойд цуурайтаж байв.
Түүнийг хайж харж болох бүхий л зүг рүү харсан ч түүнийг олсонгүй.
~ Би чамд хайртай ~
Дахин түүний хоолой.
Ахиад л түүнийгээ хайх ч бүтэлгүйтэв.
~ Хүүхэд ~
Түүний хоолой?
Эсвэл Мина-гын хоолой?
Энэ..энэ Мина-гын хоолой байна.
~ *инээх* ~
Мина яг л галзуу хүн шиг инээх нь ойд цуурайтаж байв.
Бие минь салганан чичирч эхлэхийг би мэдэрч байлаа.
Айгаад байна. Аймар байна Тэхён аа намайг ирээд аваач?
~ Тэхёны хүүхэд ~
Дахин Мина-гын хоолой.
Үгүй ээ. Худлаа худлаа.
~ Хэжин ~ Бидний хүүхэд ~
~ Хэжин ~ Бидний хүүхэд ~ ~Хэжин ~ Бидний хүүхэд ~
Тэхён болон Мина-гын хоолой ойд цуурайтан айдсыг минь ихэсгэнэ.
Тэд яг л ард минь байгаа мэт санагдан тэндээс хурдан хөдлөхийг хүсэх ч хөл минь үл хөдлөнө.
~ *Уйлах* ~
Гэнэт л доош харан уйлан зогсоход охины минь уйлах сонсогдов.
Гайхан ойг тойруулан харах ч энэ ойд би болон мөчир нь унжсан, хатаж хорчийсон хөгшин модод л байх аж.
Охины минь уйлах ойд цуурайтан саяхан л хөдөлж өгөхгүй байсан хөл минь надад захирагдалгүй гүйж эхлэв.
Хаашаа гэдгийг нь мэдэхгүй ч охин минь уйлж байгаа гэж бодох төдийд санаа зовон харсан зүг рүүгээ гүйж байлаа.
Миний охин ээж нь удахгүй очлоо битгий уйлаарай минь охин.
Миний охин хаана байна аа?
YOU ARE READING
| Second Husband |
RomanceStarted:2020.11.13 Ending:2023.04.17 Анхны бичвэрүүдийн маань нэг учраас алдаа оноо маш их.
