ᴇɪɢʜᴛ

1.3K 130 33
                                        

1 сарын дараа

Хэжин гэртээ орон дээрээ охинтойгоо ярин суух ба түүний биеийн хэд хэдэн хэсэгт өмнө нь байгаагүй шарх сорив байх нь хачин.

Хэжин охиныхоо хувцсыг өмсүүлэнгээ:Миний охин аавтайгаа үнэхээр адилхан үнэхээр эгдүүтэй бас үзэсгэлэнтэй.

Тэхён хийж байсан зүйлээ дуусган өрөөнийхөө урд ирэн зогсов. Тэр орохоо түр азнан Хэжиний яриаг сонсож эхлэв.

Охиныхоо бондгор гэдсэн дээр үнсэн: Чи аавдаа хэлж болохгүй шүү ээж нь чамд нууц хэлье. Үнэндээ ээжийнх нь бие их хэцүү байгаа. Өвдөхгүй байна гэдэг ч муухай зүүд зүүдлэх тоолонд толгой болон зүрх аймшигтай өвддөг. Гэхдээ ээж нь зүгээр ээ миний сахиусан тэнгэр байгаа болохоор ээж нь тэсээд гар нь.Одоо ээж нь эмч рүү явах гэж байна. Миний охин аавтайгаа томоотой байх хэрэгтэй шүү за?

Хэжин яриагаа үргэлжлүүлэн:Хүүхэд юмыг их сайн ойлгодог гэсэн миний охин ч бас бидний яриаг сонсдог уу? Хэрвээ сонсоод ойлгодог бол миний охин аавдаа битгий гомдоорой. Аав нь их сайн хүн маш мундаг. Ээж нь..ээж нь л алдчихсан юм. Аавдаа гомдож уурлах гээд байвал ээжийгээ бод ээж чинь муу хүн ээж чинь муу хүн болохоор аавдаа биш ээждээ гомдох ёстой шүү за?

Тэр нулимсаа арчин:Мина эгч чинь ч бас сайн хүн. Мина эгч чинь миний охинд хөөрхөн дүү гаргаж өгнө. Мина эгч чинь надаас хөөрхөн надаас илүү тиймээс миний охинд илүү сайн ээж болж чадна. Тиймээс миний охин аавдаа Мина эгчдээ битгий гомдоорой.

Хэжин тэсэлгүй уйлан түүний нулимс бяцхан охины хацар дээр унан охин ч ээжийгээ даган уйлж эхлэв.

Хэжин уруулаа хазан нулимсаа арчаад охиноо тэврэн:Битгий уйл миний охин битгий уйлаарай ээжийгээ уучлаарай ийм арчаагүй тэнэг байгаад уучлаарай миний охин ээжийгээ уучлаарай.

Тэр охиныхоо хацар дээр үнсэн:Ээж нь охиндоо ямар их хайртай гээч? Аавд нь ч бас.

Тэднийг ажиглаж зогссон Тэхён доголон нулимсаа арчин хэлсэн үгэндээ, хийсэн үйлдэлдээ харамсах шиг болов.

Flashback

Хэжин эмнэлгээс гараад хоёр хонож байлаа.

Тэр гэртээ охиноо харан сууж байхад Тэхён гаднаас орж ирэв.

Тахён ууртай байгаа нь харцнаас нь харагдах ба Хэжин түүнийг харан инээгээд:Хайраа хоолоо ид--

Хэжин охиноо газарт тоглоомон дунд нь үлдээн буйдангаасаа босон түүн рүү дөхөн ийн хэлж амжаагүй байхад Тэхён түүнийг алгадчихлаа.

| Second Husband | Stories to obsess over. Discover now