Сөүл хотын Гүро Гү дүүрэгт нэгэн эмэгтэй хүний цогцос толгойндоо хүчтэй зүйлээр цохиулсан байдалтай олджээ. Эмэгтэй 20 орчим насны залуу хүн байсан агаад зүүж явсан үнэмлэхээс нь хархад эмч хүн байсан аж. Энэ эмэгтэй гартаа нэгэн зүйл атгаж байсан нь түүний өдрийн тэмдэглэл бололтой. Магадгүй тэмдэглэл нь хэргийн сэжүүр болж болох юм.
Хайр...
Хайр гэж чухам юу байдаг юм бэ? Энэ түүхийг минь сонсох хэн ч намайг хайр дурлалын үнэ цэнийг мэдэхгүй завхай хүүхэн гэж бодох биз. Тэр нь ч зөв. Миний амьдрал үнэхээр ээдрээтэй. Зарим талаараа адал явдалтай ч үнэндээ ийм адал явдлыг би хүсэхгүй байна. Би тайван амгалан аз жаргалтай амьдрахыг хүсч байна.
Одоо би 27 настай цэл залуу бүсгүй. Нэгэн хувийн эмнэлэгт зүрх судасны их эмчээр ажилладаг. Багаас эмч болохыг мөрөөддөг байсан учраас хүсэл, шаргуу хөдөлмөрийнхөө хүчинд хүссэн мэргэжлээ эзэмшиж тэр ч болоогүй их эмч болж чадсан. Надад бусад хүүхдүүд шиг найз гэж огт байгаагүй. Яагаад гэдгийг нь би ч мэдэхгүй. Яахав хөвгүүдтэй их нийлдэг байсан учир охидууд надад дургүй байсан байж болох юм.
Надад хэдэн эрэгтэй найзууд байдаг байсан ч бид тийм ч дотно байгаагүй. Сэүн тэр миний анхны найз залуу бас надад байсан хамгийн дотны найз минь. Бид анхандаа найзууд байсан ч тэр надад сайн гэдгээ нэг өдөр хэлхэд бидний нөхөрлөл түүгээр дуусгавар болж бидний хайрын амьдрал эхэлсэн юм. Гэвч бидний үерхэл хосууд гэхээсээ найз нөхдийн харилцаа шиг байсан тул бид удалгүй хөндийрч салцгаасан.
Тэрний дараа би хамаг анхаарлаа зөвхөн хичээлдээ хандуулхаар шийдэж хайр дурлал залуусын тухай мартхаар шийдсэн. Гэвч оюутан болоод анхны хичээлдээ суухад минь хар бор үстэй,дөлгөөн харцтай,туулай шиг өхөөрдөм тэр залуу миний сэтгэлийг булааж орхисон. Түүнийг Жонгүг гэдэг. Хэдэн өдрийн дараанаас бид танилцаж нэг л мэдхэд маш дотно болсон байв. Тэр дандаа л надад анхаарал тавина,халамжлана. Бидний хайр өдрөөс өдөрт цэцэглэж бүх л зүйл төгс гэмээр. Гэвч төгс зүйл гэж байдаггүй. Биднийг үерхээд 2 жил болж байхад тэр минь ээж аавтайгаа Канад нүүхээр болсон. Тэр эсэргүүцсэн ч яах ч аргагүй ээж аавтайгаа явсан билээ. Эхний сар бид идэвхтэй чатлаж өдөр болгон ярьдаг байсан бол өдөр хоног өнгрөх тусам тэр надаас холдож удалгүй бид огт харьцхаа больсон. Анх удаа зүрх минь тэгхэд шархалж билээ. Зүрх шархлах, хайртай нэгнээ үгүйлэх ямар байдгыг тэр үед би ойлгосон. Бас л их сонин мэдрэмж шүү. Хүн болж төрсний хувьд мэдрэх ёстой л зүйл байх.
YOU ARE READING
Hidden
RomanceЗалуу бүсгүй 27 насандаа толгойндоо хүчтэй цохиулсан байдалтай цогцос нь олдсон байна. Түүнийг алсан хүн нь нөхөр нь юм болов уу? Өөрийгөө хорлов уу? Өөр хэн нэгэн байсан юм уу? Насны хязгаартай уншна уу +18