1

464 40 12
                                    

Хүн яагаад ийм сайхан газар, ийм сайхан дэлхийд нүгэл үйлддэг юм бол?

Яагаад би бусад хүүхдүүд шиг аз жаргалыг тийм ч удаан эдлээгүй юм бэ?

Би аав ээжийнхээ хайртай охин, найз нөхдийнхөө үнэт найз яагаад байж чадаагүй юм бэ?

Учир нь би хэтэрхий зовсон бололтой...

"Хөөх, ийм сайхан гэрт сонин л хэрэг гарчээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.




"Хөөх, ийм сайхан гэрт сонин л хэрэг гарчээ. Яг ямар учраас амиа хорлосон нь бараг л илт юм биш үү?"

"Харин тийн. Нэг баян ахад охин насаа өгөөд л сэтгэл гутралаар.."

"Ким Намжүн Ким Тэхён наад наргиа чинь тийм ч инээдтэй биш байна. Бид хохирогчийн гэрт байгаа болохоос наргиа цэнгээний газарт байгаа биш шүү." гэх өндөр мөрдөгч хэлсээр цааш яван гэрийг үзнэ. Шилтгээн мэт энэхүү том газарт залуу бүсгүй учир битүүлгээр амиа хорлоно гэдэг сонин. Түүнд эд хөрөнгө, царай зүс, эрх мэдэл байсан ч яагаад?

Залуу мөрдөгч хохирогчийн гэрийг сайн шалгаж байгаад нэг зүйлийг олов. Тэр нь бяцхан дугтуй. Хамгийн хачин нь тэр дугтуйн дээр "Ким Сокжинд" хэмээн бичсэн нь мөрдөгчийг ихээхэн цочирдуулав.

Мөрдөгч халаасандаа дугтуйг хийгээд цааш ажлаа үргэлжлүүлнэ. Шинжээчид эмэгтэйг авч яван, цагдаагийн бүрэлдэхүүн мөрдлөгийн ажлаа дуусгажээ.

"Байна уу?" утасны цаанаас цөхөрсөн эмэгтэй Сокжин руу ярина.

"Өө Ружэ, ямар хэрэг болоов? Чи зүгээр үү?" Сокжин хариуллаа.

"Жи-сү, үхчихэж. Сүйт бүсгүй чинь үхчихсэн байна Ким Сокжин!" хэмээн Ружэ уурлан орилж хашгирч уйлан байж хэлэхэд Сокжин аль хэдийн Жисүгийн хэргийг авсан гэдгээ тайлбарлав.

"Тэгээд, түүний гэрээс ямар нэг юм олсон уу? Яагаад үхчихсэн гэж? Өчигдөр л бид дөрөв хамт байсан шүү дээ."

"Би сайн мэдэхгүй байна аа, Ружэ. Одоо надад зав алга." хэмээн Сокжин утсаа таслав. Өрөөндөө орж ирэн Жисүгийн гэрээс олсон нямбайлан бэлдсэн дугтуйг задлахад үнэхээр цэгцтэй бичсэн захиа байлаа. Хэн ч харсан алдарт Жисүгийн бичиг гэмээр харагдах нь Сокжиныг хэсэг хугацаанд санаа алдуулахад хүргэх аж.

Тэрээр сэргэн захиаг уншиж эхлэлээ.




"Энэ өдрийн мэнд! Ким Сокжин. Үхчихсэн ч гэлээ хэлэх зүйлс дээ хорогдоод, яг л зурагтаар гардаг THE GRUDGE аймшгийн кино дээрх сүнс шиг зүйл болохоос сэргийлээд үүнийг чамд бичиж байна." захидал ийнхүү эхэлсэн юм.

" захидал ийнхүү эхэлсэн юм

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
ThE SuiCiDe|| CompletedWhere stories live. Discover now