"Муу тэнэгүүд. Та нар надаас биш хажуудаа байгаа хүнээсээ л асуух байж дээ." Синван дайрч давшилсаар бидэн рүү жихүүцэм харахад Тэхён "Галзуу амьтан" гэж бувтнана.
"Наад үгээ тодорхой тайлбарла."
"Дахён Жисүг алсан гэж бодож байна уу? Алсан хүн нь Дахён биш, Дахён зөвхөн хамсаатан. Алуурчин бол Ким... Жисү. Амиа хорлосон гээд БАЙНА! Тийм биздээ, Еэри?"
Гэнэт л Еэри өөртөө итгэлтэйхэн шиг "Чамайг юу ярьж байгааг мэдэхгүй ч би Жисүг тэгэх шаардлага ч байхгүй." гэх бөгөөд түүнд Синван хариу цохилт болгон "Жимин байсан бол ингэж хэлж чадах байсан уу? Урт өргөн өмдтэй, хүрэн ноосон цамц өмсдөг Ким Еэри." гэлээ.
"Еэри чи-" миний үгийг таслан Еэри" Ах аа, нээрээ би биш. Би тэр өдөр Ханбин ахтай болзож байсан байж, юу гэж Жисүтэй уулзах юм бэ?"
"Чи үүнийг авах гэж очсон биздээ?" ардаас гэнэт Дахён Жисүгийн гар утсыг дээш өргөсөөр ирэв. Еэригийн нүд байдгаараа томорч, Дахёны ардаас Жимин орж ирэв.
Жимин" Сокжин, Еэриг машинд хүрч ирэхийг санал болгож байна." хэмээсээр гарлаа. Би яаж ч чадахгүй балмагдсан Еэриг хөтлөөд Жэнни рүү харсаар гарна.
Машин ассаар хаашаа ч юм Жимин хөдлөн явахдаа" Жин, чамд хэлсэн нь дээр. Еэри, тэр өдөр юу болсон бэ? Жинд бүгдийг хэл." гэх ба түүнийг сонсон Еэри гар нь аймшигтай чичирч эхлэлээ.
"Хурдлахгүй юм уу?" түүний үгэнд Еэри ухаан орон" Тэ-тэ-тэр өдөр..."
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Yeri's pov
2020 оны 12-р сарын 4-ний өдөрБи тэр өдөр ахад болзоотой гэж итгүүлэхийн тулд хамгийн дуртай энгийн хувцаслалт болох урт өргөн өмд, хүрэн ноосон цамц өмсөөд нүдний шил маск зүүсээр Жисүгийн гэр лүү очсон. Түүнтэй уулзаж бус утсыг нь авахаар л явж байлаа. Тэр гэртээ байсан ба бид нэлээн удаан ярилцана.

YOU ARE READING
ThE SuiCiDe|| Completed
FanfictionАнхаараарай! Өнөөдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 4-нд Ганнам дүүргийн нэгэн хотхонд гэртээ амиа хорлосон эмэгтэйн цогцос олджээ. Love is not strong. Started: 2020.12.05 Finished: 2020.12.17 @No_copy @Do_not_copy