2

288 35 19
                                        

"Энэ өдрийн мэнд! Ким Сокжин. Үхчихсэн ч гэлээ хэлэх зүйлс дээ хорогдоод, яг л зурагтаар гардаг THE GRUDGE аймшгийн кино дээрх сүнс шиг болохоос сэргийлээд үүнийг чамд бичиж байна.

Ахх, хайр гэдэг их агуу юм аа. Чиний төлөө илүү их амьдрах уу? Эсвэл өөр нэгэн бүсгүйд зайгаа тавьж өгөх үү? гэж ямар их бодсон гээч. Өөр хүнд хэзээ ч ийм гүн дурлаж байгаагүй учраас өөрийгөө азтай эсвэл азгүй гэж бодоорой. Чи намайг үхэхээс минь айлгаж чадсан. Чи намайг амьдрах шалтгаантай болгож чадсан. Гэхдээ... хэнэггүй хүмүүс үүнийг мөхөөж чадлаа шүү дээ.

Тэгээд энэхүү захиаг минь сэтгэл гаргаад уншаарай. Чамд өгч буй сүүлийн минь захидал.

Анх сэтгэл гутралын өвчтэй гэдгээ сонсоод гайхсан шүү. Яасан болоод би ийм өвчтэй болчихов? Ямар шалтгаанаар? гээд л. Харин чи тэр шалтгаан нь байсан юм байна лээ.

Чамайг л Дахёнтой сүй тавьсан гэхэд чинь л зүрх минь ямар их өвдсөн гэж бодно. Машинаа унаад хоёулангийнх нь очдог байсан кафе руу хамаг хурдаараа явж байсан. Тэгээд л осол үүсээд, Дахён намайг аварчихна гэж хэн мэдэх билээ. Чиний сүйт бүсгүй жинхэнэ сахиусан тэнгэр л байх. Тийм байхад л эмнэлэгт би түүнийг гэмтээсэн. 

За за, энэ тийм ч чухал биш. Энэ захиандаа чамтай учраад үхэх хүртлээ юуг мэдэрч, юу болсноо л бичих гэсэн юм. Тэгээд хамгийн гол миний амьдралыг балласан тэр хүмүүсийн талаар дурдагдана. Өөр утгаар гэвэл миний үхлийн шалтгаан.

Анх хоёулаа нэг ширээнд хамт суудаг байж билээ. Чи намайг хэтэрхий ажигладаг тийм л сонирхолтой хүү байсан.



 Чи намайг хэтэрхий ажигладаг тийм л сонирхолтой хүү байсан

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.



"Май, миний номноос хамт хэрэглэ."хэмээн тэр охин надад номоо өгөв. Инээмсэглэл нь хэтэрхий содон мөн өөрт нь тайлбарлашгүй төгс зохидог. Тэр охиныг хэсэгтээ л сахиусан тэнгэр гэж бодсон.

Хичээлийн цаг дуусаж, завсарлагаан болохтой зэрэгцэн хүүхдүүд бүгд ангиас гарав. Харин тэр л ганцаараа ном уншин суух нь хачин мэдрэмж төрүүлэх ч түүний нэг зүйлд анхаарлаа төвлөрүүлж байгаа нь яг л шөнийн тэнгэр шиг тийм л сайхан харагдах аж. Түүнийг ширтээд өөрийн эрхгүй инээмсэглээд амжихад ч тэр намайг тоосонгүй.

Завсарлагаан дуусахыг илтгэх хонхны чимээгээр ангид хүүхдүүдийн дуу буцаад л тодроно. Харин миний хараа аажим аажмаар бүдгэрсээр нэг л мэдэхэд бодлоосоо салав. Тийм ээ, би түрүүхэн захидал уншиж байсан. Харин одоо гэртээ буйдан дээрээ тухлаад суучихсан дурсамжийн албумаа үзээд байж байдаг.

"Ах аа, хоолоо идээрэй."

"Мм, ойлголоо Еэри." хэмээн дүүдээ хариулаад бүх зүйлээ хураана. Ким Жисү, чиний энэ захианд үхлийн чинь шалтгаан байгаа гэдэгт итгэлтэй байна уу? Бас надад хайртай байсан гэдэгт чинь итгэхгүй байна.

"Мм, мэдээж чи минь өөрийнхөө зөв зүйл рүү чиглэх ёстой

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Мм, мэдээж чи минь өөрийнхөө зөв зүйл рүү чиглэх ёстой. Гэхдээ би чамайг өөрөөсөө ч илүү хайрлаж байсан юм шүү. Чиний өргөст цэцэг мэт харц чинь намайг хайрла гэсэн болохоор би Ким Сокжин гэх хүнийг зүрхний цохилтынхоо тооноос ч их, дээр харагдах тэнгэр мэт, туулж баршгүй далай лугаа хайрладаг юм шүү. Хайртай...  Хайрласаар ч байсан, Ким Сокжин."

"Зохиогчийн зүгээс асууж буй асуулт"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"Зохиогчийн зүгээс асууж буй асуулт"

Танд өнөөдрийн хэсэг таалагдсан уу?
Тийм|Үгүй

@Soo_La

ThE SuiCiDe|| CompletedWhere stories live. Discover now