A/n: Энэхүү хэсгийг дуустал нь уншихдаа доорх дуунаас сонгон сонсож уншвал илүү бодитой байх болно.
Жисүгийн хэргийг албан ёсоор хааж, түүний оршуулгын ёслол боллоо. Түүний оршуулган дээр нь олон хүмүүс ирсэн бөгөөд Жүнмён ч гэрээгээ цуцлаад иржээ. Жүнкю Жисүгийн дуртай лиш цэцгийг авч ирэхдээ тасралтгүй уйлсаар л байв.Жүнкю" Эгч ээ, сайн уу? Энэ таны хамгийн дуртай лиш цэцэг. Яагаад явчихсан юм бэ? Надад гомдоод уу? Эсвэл уурласан юм уу? Биш ээ, үзэн ядаж чадахгүй болохоороо явчихсан юм уу?" гэсээр урд нь мэгших бол түүнийг тайвшруулахаар Жүнмён ч чимээгүйхэн уйлна.
Ойр хавьд дунд, ахлах сургуулийн багш нар, түүний шүтэн бишрэгч, найз гэх нэрийдэлтэй хүмүүс, мөн түүнийг тамладаг байсан Ким Дахён, Сон Синван, Пак Жимин, Лалиса Манобан, Пак Чэёон гэх мэтчилэн зөндөө л хэрэггүй хүмүүс байсан.
Түүний оршуулган дээр аав нь ирэхэд бүх хүмүүс чимээгүй боллоо. Бүгд түүнийг юу хийж байгааг гайхах бол Жисүгийн аав" Миний охин, аавыгаа хүлээж чадалгүй явчихсан гэж үү?" хэмээн хэлсээр зургийг аван тэврэхэд Жүнмён ууртай алхан ойртож булаасаар" Та түүний охиноо гэж дуудах, энд ч ирэх эрхгүй хүн. Хүссэнээр чинь дуучин болоод зовоод дуусаж байна." гэв.
Жисүгийн аав" Тийм ээ, би түүнийг хүчилж, ажилчин шигээ л ханддаг байсан. Гэхдээ би түүнийг хэзээ ч өөр хүний хүүхэд гэж бодолгүй өдий олон жил болсон."
Жүнкү" Тэгвэл яагаад бидэнтэй нохой мэт л харьцдаг байсан юм? Танаас л болж би эгчийгээ алдсан. Та л намайг эгчээс хол байхыг шаардсан."
Жисүгийн аав ярианаас залхсан бололтой явахаар болоод" За за, би ч явъя даа. Сокжин миний өмнөөс үдэх байх." гэсээр явахад бүх хүн над руу харцаа чиглүүллээ.
YOU ARE READING
ThE SuiCiDe|| Completed
FanfictionАнхаараарай! Өнөөдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 4-нд Ганнам дүүргийн нэгэн хотхонд гэртээ амиа хорлосон эмэгтэйн цогцос олджээ. Love is not strong. Started: 2020.12.05 Finished: 2020.12.17 @No_copy @Do_not_copy