"Чи санаж байна уу? "Гурван Жи" чи хичээл тараад дандаа л нэг кафег зүглэдэг байснаа мэдэх үү? Ягаанаар бүрхсэн орчинтой, маш их хоол зардаг, дандаа л chill дуунууд яваад л. Тэгээд дандаа л худалдагч хүүтэй хэрэлдээд л байж байдаг биздээ. Үүний ачаар л би анхны итгэж болох сайн найзтай болсон. Мочи зардаг бяцхан хүү, Пак Жимин. Миний амьдралыг сүйтгэж чадсан хүмүүсийн нэг.
" Яа, Сокжин тэр охин чамд сайн юм уу?" Жимин үүнийг асуухдаа зэрэгцэн хуруугаа бяцхан ширээн дээр сууж буй Жисү рүү чиглүүлэв.
" Мэдээж үгүй, би түүнийг бараг л танихгүй." хэмээн хэлээд жаахан дуугаа хурааж байгаад" Яагаад ингэж асуух болов?" гэлээ.
Жимин түүн рүү яг л олз руугаа харж байгаа мэт л харц шидэлж" Чамд тэр охин таалагдахгүй байна уу? Надад бол үнэхээр тэнгэрийн охин шиг л харагдаж байна..." гэнэт л харцаа буруулаад" Биш ээ, дандаа чамайг дагаад байдаг болохоор чинь л тэгж бодсон юм."
" Тийм үү?" гэсээр дотроо" Ким Жисү, чи ч нууцлагдмал юм аа." гэж бодно. Жимин хэсэг ажиж байснаа менюгээ авсаар Жисү рүү зүглэлээ. Тэд удаан ярилцаж байгаад Жимин утасных нь дугаарыг авсан бололтой нааш утсаа барин инээмсэглэсээр ирэв.
Өдөр хоног өнгөрсөөр бид гурав салшгүй сайн найзууд болжээ. Жисү Жимин Жин буюу "Гурван Жи" гэгдэх нөхөрлөл. Харин нэг л өдөр Жимин надад маш том нууцаа хэлсэн.
"Жин, би чамд нэг юм хэлэх хэрэгтэй байх. Би... Би... Жисүд... би Жисүд..."
Түүний үгийг таслан" Сайн гэж үү?" ийн хэлэв. Харин тэрээр инээмсэглэж байгаад:
"Тийм ээ, бүр гүн. Ухаангүй болтлоо." гэлээ. Түүний нүд алга болж яг л таван настай хүү шиг тийм л өхөөрдөм болж буй Жиминийг хараад би ч бас Жисүд сайн гэдгээ хэлж зүрхэлсэнгүй.
" Яах ёстой вэ? Түүнд энэ долоо хоногт л хэлсэн нь дээр байх. Хоёулханаа сууж байгаад л." түүний инээмсэглэл тодроод л, харц нь зөөлрөөд л ирсэн.
YOU ARE READING
ThE SuiCiDe|| Completed
FanfictionАнхаараарай! Өнөөдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 4-нд Ганнам дүүргийн нэгэн хотхонд гэртээ амиа хорлосон эмэгтэйн цогцос олджээ. Love is not strong. Started: 2020.12.05 Finished: 2020.12.17 @No_copy @Do_not_copy