"Чамаас болж, ЧАМААС БОЛЖ СОКЖИН ГЭРЛЭЛТЭЭ ЦУЦАЛСАН КИМ ЖИСҮ" гэсээр Дахён Жисүгийн оршуулгын хүндэтгэсэн ширээг нурааж байв.
"Чамайг замаасаа зайлуулахын тулд би чамд нойрсуулах эм их тунгаар өгч, чамайг өөрийгөө өвтгөн байж зодож байхад гай болохоо болиоч. СЭТГЭЦИЙН ӨВЧТЭЙ АМЬТАН МИНЬ!" хэмээн орилсоор. Түүнийг болиулах гэж нэгэн эмэгтэй болон Синван барин хүчилнэ.
Дахён гэнэт л эргэж харан хойно нь сууж байсан Жэнни рүү галзуу хүн шиг дайран" Чи ахыгаа бодоод л бидний... биш ээ миний төлөвлөгөөг нураасан. Чи л буруутай. Та нар бүгд хэрэггүй амьтад." газар унан уйлж эхлэв.
Жэнни хөлөөрөө Дахёныг хүчтэй гишгэж байгаад" Чи өөрөө хэтэрхий ам султай биздээ? Эмнэлэгт чанга орилсноос чинь болж ах мэдсэн байх аа? Битгий бусад руу дайраад бай, Ким Дахён." гэлээ.
Харин тэнд байх нэгэн эмэгтэй" Бид Жисүг алчихсан ч түүний хөрөнгийг авч чадахгүй гэж үү? Хараал ид, Синван би аавд юу гэж хэлэх болж байна?" гэсээр орилон хашхирсаар бачимдана.
Синван гэнэтхэн шинэхэн санаа төрж байгаа бололтой боссоор" Бүгдээрээ шүүх хурал болохоос өмнө Сокжиныг бас алчихвал ямар вэ?" гэхэд би хар дарсан зүүднээсээ сэрчихсэн юм.
"Еэри, ахынхаа дугтуйтай захидлыг хараагүй биз?"
Еэри өрөөнөөсөө гарч ирэн"Мм, Ружэ эгч захидлыг чинь аваад явсан. Таныг өөртэй нь уулзахаас нааш захидлыг чинь өгөхгүй гэсэн шт."гэсээр гал тогоо руу зүглэх гэж байснаа эргэж харан" Ах аа, зөв сонголтыг хийгээрэй." гэв. Түүний учир битүүлэг үгсийг тийм их анзааралгүй утсаа гаргаж ирнэ. Би ч Ружэгийн тэнэг аашгүй ойлгохгүй ч надад тэр захиа Дахён, Жимин, Жэнни нарыг шоронд хийх нотолгоо юм.
-Байна уу? Ружэ...
YOU ARE READING
ThE SuiCiDe|| Completed
FanfictionАнхаараарай! Өнөөдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 4-нд Ганнам дүүргийн нэгэн хотхонд гэртээ амиа хорлосон эмэгтэйн цогцос олджээ. Love is not strong. Started: 2020.12.05 Finished: 2020.12.17 @No_copy @Do_not_copy