"Мм, чамтай хамт модель сурагч болж болох ч надад хэр их ашигтай гэж? Ганц модель сурагч гэсэн нэр зүүх санал бол энэ чинь таагүй л юм." би ёжилсон байртай харан ийн хэлэхэд Синваны харц төвлөрч ч чадахгүй ийш тийш холхих нь би тун амархан ялчихсан мэт л санагдуулам.
"Мм, хэлэх үг байхгүй юу? Сон захирал аа. Байхгүй бол би явъя даа. " яг л хаалгаар гарахын алдад Синван намайг өөрийнхөө үгсээр зогсоож чадав.
"Жисүг сургуулиас хөөлгөсөн ч гэсэн үү?" гэх нь сүүлд болсон хэргээс үүдэлтэй. Синваныг гэмтээсэн болохоор сургуулиас гаргах байх. Гэхдээ түүний гэр бүлийн том нууц болох аавыг нь хэн ч мэдэхгүй шүү дээ. Түүний аав гадаад амьдардаг алдартай Америк Солонгосын хөрөнгө оруулагч Ким Духан. Тиймээс тэр эрх мэдэлт нэгэн мөн. Түүнийг зогсоох нь Сон Синван биш учир.
"Надад Ким Жисү хамаа байхгүй. Тэглээч чамайг гэмтээсэн үнэн биздээ?" гэсээр эргэж харан дахиад инээмсэглээд худлаа юм уу? Гэж асуух гэхэд буйдангийн цаанаас Жисү гарч ирэв.
Тэрээр багагүй нулимс урсгасан байх агаад би түүний гараас атган зогсооход тэр инээгээд" Чамд л итгээд үлдэхэд араар минь ингээд ч явж байх гэж. Баярлалаа Ким Сокжин. Чи үнэхээр шилдэг жүжигчин болох бололтой." гэсээр мөрлөн явчихлаа.
Түүний араас очоод тайлбарлахыг хүссэн ч тэр түлхэхдээ хацрыг минь хурц бөгжөөрөө зүссэн юм.
Хацраас минь цус урсан газар дусалсаар. Харин Жисү цааш явсаар л. Түүнийг гомдоосон нь би, гэмтсэн нь ч би.
Хойноос Жэнни алга ташсаар" Браво браво браво. Ким Жисү, хангалтай сайн кино үзүүлж байна шүү. Гэхдээ дуусгах болоогүй гэж үү? Ким Сокжины хөрөнгөд шунаад дайрч давшилсаар Синваныг гэмтээсэн. Дараа нь харин миний ахыг гэмтээлээ. Одоо би гэмтэх ёстой юу, Ах аа?" гэсээр ганцаараа галзуу хүн шиг инээж байгаад гэнэт л аймшигтай харцаа над дээр төвлөрүүлэн" Тэнэг охины араас битгий их хөөцөлдөөд бай! Аав мэдвэл би ч бас хохирно. Хэрэв ааваас ганц л даамжирсан үг сонсвол хайрлаад байгаа Жисүг чинь зүгээр орхихгүй шүү." гэж хэлээд юу ч болоогүй мэт мөрлөөд явчихав.
YOU ARE READING
ThE SuiCiDe|| Completed
FanficАнхаараарай! Өнөөдөр буюу 2021 оны 1 дүгээр сарын 4-нд Ганнам дүүргийн нэгэн хотхонд гэртээ амиа хорлосон эмэгтэйн цогцос олджээ. Love is not strong. Started: 2020.12.05 Finished: 2020.12.17 @No_copy @Do_not_copy