Хайрт Жонгүг минь,
Би өнөөдөр сүм рүү ганцаараа явлаа. Чи орноосоо босохоос төвөгшөөж байсан шүү дээ.
Бид хэзээ ч ням гарагийг алгасаж байгаагүй. Энэ бидний хувьд уламжлал мэт зүйл байсан. Гэхдээ би ядарсан байсан чамайг буруутгаагүй юм шүү. Би чамайг ойлгож байна.
Бид өнөөдөр хайрын талаар ярьцгаасан. Шууд л чи минь бодолд орсон. Ярьж байгаа бүхэн нь чамайг санагдуулж байсанд би инээмсэглээд л байсан.
Өрөөндөө орж ирсэн дариуд чиний нүд гэрэлтэж, туулай шиг инээмсэглэлээрээ томоос том инээмсэглэж байсан чинь, яг л сүүлийн амьсгалаа байж ядан авч буй мэт намайг үнссэн чинь..
Би тэр үед өмнөх дурсамжуудаа санасан. Хуучин чамтай хуваалцсан дурсамжуудаа.
YOU ARE READING
Lettre à mon chère ✅ |MGL|
FanfictionЧамд хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй намайг уучлаарай. 201224-210110