vingt-deux

788 163 16
                                    

Хайрт Жонгүг минь,

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайрт Жонгүг минь,

Ойрд бидний харилцаа их сайхан байгаад би баярлаж байна. Чи намайг өвтгөх нь бүү хэл харин үргэлж энхрийлж, өглөө бүр духан дээр минь үнсэн сэрээж, илүү олон цагийг гэртээ өнгөрөөх болсон. Яг л ахлах сургуульд бүхнийг эхлүүлж байсан үе шиг. 

Чи бүхнийг Юнги, Жиминд хэлж, Юнги чамд ухамсарын шанаа арай л хэтрүүлэн өгөхөд чи тайвнаар бүгдийг хүлээн авч, намайг Юнги ахыг болиулах гэж оролдох тоолонд "Чиний юу мэдэрч байгааг мэдэрмээр байна, харин ч энэ бүхэн багадна" гэсэн.

Дараа дараагийн өдрүүдэд чамайг надад нил ягаан цэцэгсээр дүүрэн цэцгийн боодол бэлэглэж, оройн зоог барих бүрд чинь би чиний хийсэн бүгдийг бага багаар мартаж байсан. Чамайг өөрчлөгдөж байгаа, тэгэхэд нь өөрийгөө тус болж байгаа гэж би сохроор өөртөө итгүүлсэн.

Lettre à mon chère ✅  |MGL|Where stories live. Discover now