「trois」

1K 171 0
                                    

Хайрт Жонгүг минь,

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайрт Жонгүг минь,

Өнөөдөр чи уучлалт гуйж, надад хэтэрхий их хайртай болохоор тийм зүйл хийсэн гэдгээ хэлсэн.

Би ч чамдаа хайртай.

Харамсалтай нь Жимин нүдэн дээр минь үлдсэн гүн хөх мөрийг олоод харчихсан болохоор би анх удаа түүнд худлаа хэллээ.

Хаалга мөргөчихсөн гэсэн шүү. Байж боломгүй сонсогдож байгаа гэдгийг мэдэж байна аа. Гэхдээ Жимин аз болж юу ч нэмж асуугаагүй.

Тэгээд би түүнд дахиж хамт төрсөн өдрийг чинь зохион байгуулж байхаа болих хэрэгтэйг, бүр цаашлаад харилцаагаа таслахыг хүсч байгаагаа хэлсэн. Би тэгэхийг үнэхээр хүсээгүй ээ, ухаан орсон цагаасаа эхлэн найзласан түүнд тэгж хэлэх намайг яснаас минь арьс хүртэл түлэх шиг мэдрэгдэж байсан. Дахиж уулзахгүй, ярилцаж инээлдэхгүй гэхээс дотор харанхуйлж байсан.

Гэхдээ би хамгийн зөв шийдвэрээ хийсээн. Би үнэхээр чамгүйгээр амьдарч чадахгүй. 

Энэ бүхэн бүгд миний буруу. Жиминий өмнө ч, чинийхээ өмнө ч би асар их буруутай.

Lettre à mon chère ✅  |MGL|Where stories live. Discover now