Хайрт Жонгүг минь,
Гуя, бугуй дээр минь үлдсэн мөр чамайг намайг хүчиндсэнээс хойш долоо гаруй хоногийн дараа л бүдгэрч эхэллээ. Тийм ээ, би эцэст энэ үгийг хэллээ.
Уг нь өөрийн минь найз залуу намайг хүчиндсэн гэх мэтээр бодохоос ч эмээж байсан юмсан.
Чамайг өвдөг дээрээ сөхрөн суугаад, уйлан уучлалт гуйж байх үед би чамайг бүрэн уучилж чадахгүйгээ ухаарсан.
Өөрөөс нь бусад эрэгтэйтэй ярьж ч болохгүй байхад ярьж, уулзаж, тэвчээр нь алдагдуулсан болохоор миний буруу байсан гэж чи хэлсэн.
Амнаас минь гарах ганц л үг уурыг чинь хүргэчих вий гэсэн айдасдаа автсан байсан би, чамруу айсан харцаар хараад л байсан.
Тэгээд би уучлалтыг чинь хүлээж авсаан. Чамайг инээмсэглээд гэнэтхэн намайг тэврээд авахад би өөрийгөө цочсонг, хөдлөхөөс айж байснаа санаж байна. Адилхан санагдахгүй байна.
Чамайг хайрлах адил санагдахгүй байна.
YOU ARE READING
Lettre à mon chère ✅ |MGL|
FanfictionЧамд хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй намайг уучлаарай. 201224-210110