vingt-et-un

781 161 12
                                    

Хайрт Жонгүг минь,

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хайрт Жонгүг минь,

Өчигдөр ээж бидэн дээр зочилж ирсэн. Үнэнийг хэлэхэд тэр надад ирэх гэж байгаагаа огт хэлээгүй, амлаж байна. 

Миний өрөөнөөс хэн нэгний дуу гарахыг сонссондоо уураа барьж ядан нударгаа зангидан орж ирэхдээ чи намайг дахиад л өөрийг нь хуурч байна гэж бодсон байх.

Намайг өөрсдийнхөө орон дээр хэн нэгэнтэй байгаа гэсэн бодол чинь ээжийн минь чамайг дуудах хоолойноор тасалдаж, чи ихээхэн гайхсан харагдсан.

Намайг гэртээ хүн авчирсан гэсэн бодолдоо тийм үнэнч байсан юм уу, хайрт минь?

Ээжийг явсны дараа чи намайг ээждээ болоод байгаа зүйлсийнхээ талаар хэлэх гэж дуудсан гэж бодсондоо уурлан хүрч ирээд, гар далайхдаа хэдэн сарын дараа  анх удаа намайг хэрхэн нүдээ тас аниж, чамаас айж сандарсандаа чичирч байсныг минь анзаарсан байх. 

Юу ч болохгүй байсанд нүдээ нээхдээ би чамайг их гайхсан, гэхдээ түүнээс илүүтэйгээр шархалсан байхыг олж харсан. Нүдрүү минь ширтэхдээ тэр даруй харц чинь өөрчлөгдөн зөөлөрч, бага багаар нааш дөхсөөр намайг тэврэн авч, харин би чиний тэврэлтийг өөр дээрээ мэдрэхдээ хоолой зангиран хэсэг хугацааны дараа уйлж эхэлсэн.

Гэтэл гэнэтхэн цамцны минь мөр норж, чиний нусаа хүчтэй татахыг сонсож, анх удаа чамайгаа уйлж байхыг харсандаа  яахаа мэдээгүй ч бид хэсэг бие биенийгээ тэврэн уйлцгаасан. Чиний минь гар намайг цохиогүй үедээ хэчнээн аюулгүй, дулаахан санагддаг юм бэ?

Lettre à mon chère ✅  |MGL|Where stories live. Discover now