![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. Хайрт Жонгүг минь,
Чамд өөрийгөө тайлбарлахаас хангалттай залхлаа. Өнөөдөр би сүүлийн удаа чамайг хуураагүйгээ хэлсэн. Хэзээ ч тэгэхгүйг минь чи яагаад ойлгодоггүй юм бэ?
Чи яриаг минь таслахын тулд шууд л хацар луу минь алгадаад өрөвдөлтэй худалч янх*н гэсэн. 'Эхлээд Жиминтэй унтаж, залхсан хойноо Хусог дээр очсныг чинь мэдэж байгаа, дараа дараагийнхаа байг олчихсон уу?' гэх мэтээр нүүр лүү минь орилсон.
Чамайг явахынхаа өмнө хэдэн удаа намайг алгадаж, гэдэс рүү минь өшиглөсөн тоог чинь би хэдийн алдчихсан.
Газар эвхрэлдэн хэвтэхдээ би чамайг яагаад намайг тийм өнцгөөс бодож, ийм доогуур үнэлдгийг чинь гайхсаар байсан.
Чи яагаад надад энэ бүхнийг хийж байгаа юм бэ?
Хийсэн бүхэн минь зөвхөн чамайг хайрлах л байсан байхад.
Чамдаа хангалттай хайр мэдрүүлж чадаагүй бололтой... уучлаарай Жонгүгаа
![](https://img.wattpad.com/cover/196137892-288-k790908.jpg)
YOU ARE READING
Lettre à mon chère ✅ |MGL|
FanficЧамд хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй намайг уучлаарай. 201224-210110