Хайрт Жонгүг минь,
Би түүнд бүр танилцсан үеэсээ эхлээд юу ч үлдээлгүй бүгдийг хэлсэн. Ахлах сургуульд хэрхэн ичингүйрэн, өхөөрдмөөр үерхэж байснаасаа эхлэн бүгдийг нь.
Хусог үнэхээр их уурлаж, ийм байдалд хүргэсэн өөрийнх нь буруу гэж зүтгэсэн. Гэхдээ би өөрийнхөө алдаанаас болж хэн нэгнийг буруутан болгож чадахгүй, утсаа түгжээгүй орхисон нь миний буруу байхад.
Түүнийг дахин дахин уучлалт гуйхад нь би зүгээр л тэврэн авч, бид хамтдаа уйлцгаасан. Түүний зөөлөн үнэр намайг тайвшрахад ихээр тусласан.
(Захидлыг минь уншиж буй үеийн Жонгүгаа? Чи намайг Хусогыг тэврэн авсанд хардаж байна уу? Энэ бүгдээ бичих үгүйдээ их эргэлзэж байгаа ч би чамаас юуг ч нуухыг хүсэхгүй байна.)
Тэр надаас хамт явж цагдаад мэдүүлэг өгөх эсэхийг асуухад би тэр талаар хэсэг бодсон ч эцэст нь эсэргүүцэж, нууц хэвээр байлгахыг хүсэж буйгаа хэлсэн.
Хусогийг чам дээр очуулахыг хүсэхгүй байна, битгий гэртээ хариач хэмээн гуйхад би чамайг уурлаагүй л бол зүгээр гэдгийг түүнд тайлбарлаад гэрээс нь гарахаас өмнө дахин нэг удаа чангаар тэвэрсэн. Тэр надад хэврээ чамайг орхихыг хүсвэл өөр дээр нь хүрч ирэх үргэлж нээлттэйг, бас хэзээ нэгэн цагт залгахыг минь үргэлж хүлээж байх болно гэдгээ хэлсэн.
Би эцэст нь чиний талаар хэн нэгэнд хэлсэндээ үнэхээр баяртай байна, Жонгүг минь. Одоо бүхнийг ганцаараа үүрж явах хэрэггүй боллоо.
Чамд ийнхүү захидлаа бичин суунгаа би яагаад Хусогийн цагдаад хэлэх санааг эсэргүүцсэнээ гайхан сууна.
Энэ талаар бичихээс ч хэвлий минь эвгүйрхэж байхад..
Учир нь Гүги минь, миний Жонгүг. Би одоо ч чамд зүрхнийхээ гүнээс хайртай.
Гэхдээ би одоо ч тийм байгаадаа өөрийгөө үзэн ядаж байна.
YOU ARE READING
Lettre à mon chère ✅ |MGL|
FanfictionЧамд хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй намайг уучлаарай. 201224-210110