el- Дээрх дуугаа тоглуулж байгаад уншаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна~
Хайрт Жонгүг минь,
Би харсан бүхэндээ итгээгүй, тэднийг чамайг явчихсан гэхэд ч би итгээгүй. Би зүгээр л төв царай гарган зогсоод, гэрлэх санал тавих гээд намайг гайхшралд оруулахын тулд жүжиг тоглож байна, хурдан гол хэсэгтээ ороосой гэж бодож байсан.
Оршуулгын ёслолын өдөр товлогдоход би бодож байсан бүх зүйлдээ итгэхээ больсон. Бүх зүйл үнэн байж.
Бидний хайраас бусад.
Яагаад надад энэ бүх хугацаанд шаналж явснаа хэлээгүй юм бэ? Яагаад надаас мэдрэмжүүдээ нуусан юм бэ? Чиний над руу харах харц, инээмсэглэл бүгд хуурамч байсан юм уу? Бидний хайр ч бас худал байсан гэж үү?
Анх танилцсаныхаа дараа ч, чамайг араатан болж эхлэхэд ч, сүүлийн энэ өдрүүдэд.. чамайг надад хайртай байх гэж итгэж, бүх зүйл сайхан болно, тэр минь зүгээр л дотроо тэмцэлдэж байгаа байх гэж бодож байсан би хэтэрхий тэнэг юм. Үзэн ядаж байна.
Чиний харанхуй өрөөнд цамцыг чинь өмсөөд уйлан суухдаа энд чамгүйгээр хэчнээн хоосон, чимээгүй байгааг ясандаа тултал мэдэрч байв.
Бүх зүйлээс чи үнэртэх нь тэр өдөр чиний гарт байсан цаасны хутга, эсвэл тэрнээс аймшигтай зүйлээр юу ч үгүй болтол нь зүсээд, дараа түүнийгээ буцалган хоол хийх гэж байгаа мэт санагдаж, өөрийгөө яг л үхэх гэж буй мэтээр мэдэрч байна.
Чамд хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй намайг уучлаарай, хайрт Жонгүг минь.
YOU ARE READING
Lettre à mon chère ✅ |MGL|
Fiksi PenggemarЧамд хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй намайг уучлаарай. 201224-210110