Хайрт Жонгүг минь,
Бид хамтдаа хайр бүтээсэн.
Надад хэдийн танил бус болчхоод байсан гиншилт зогсоо зайгүй гадагшилж, чи хоёр хацарнаас минь барин шуналтай гэгч нь намайг үнсэхэд би тэр дороо л тавьж орхисон нь чамайг ч, намайг ч гайхшралд оруулсан.
Тэгээд чи духан дээр минь үнсэн, надад хайртайгаа хэлсээр сүйт бүсгүйн өргөлтөөр өргөн угаалгын өрөө орж намайг зөөлөн гэгч нь цэвэрлээд, дараа нь бид тэврэлдэн хэвтсэн.
Би тэр мөчийг битгий дуусаасай гэж чин сэтгэлээсээ хүссэн ч ядарснаасаа болоод унтчихаад өглөө хүйтэн оронд ганцаархнаа сэрсэн. Чамайг явчихаж гэж бодсон ч утас, түрийвч зэрэг чинь орны дэргэдэх шүүгээн дээр байсан болохоор яваагүй гэж итгээд, хайж эхэлсэн.
Гэрээс хайгаад олоогүй болохоор арын цэцэрлэг рүү очтол.. усан сангийн ус тэр чигтээ улаанаар будагдчихсан байсан.
Зүрх хурдтай цохилж, гайхсандаа гүйн очихдоо… чамайг тэр дотор гартаа цаасны хутга хамаг хүчээрээ атгачихсан хөвж байгааг харсан.
YOU ARE READING
Lettre à mon chère ✅ |MGL|
FanfictionЧамд хайртай гэдгээ хангалттай хэлж чадаагүй намайг уучлаарай. 201224-210110