Дараагийн цагийн хонх дуугарч, сургуулийн коридорт багш нарын хичээл заах дуу бүдэг бадаг сонсогдохоос өөрөөр ямар ч хүн, чимээ алга. Хичээлтэй ч гэсэн надад тийм ч хамаа байсангүй.
Би эргэлзэлгүй хөвгүүдийн хувцас солих өрөөнд орж ирэв. Тэюуний төлөө юуг ч хийж чадахаар юм шиг санагдаж, хаанаас минь ийм их зориг гараад байгааг гайхсан хэдий ч би аль хэдийн "Тэюун" гэх шүүгээний урд зогсож байсан юм.
Өөрийн сэдсэн хачирхалтай санаа маань бүтэх эсэхийг бас энэ жижигхэн шүүгээнд би багтах эсэхийг эргэцүүлэн зогсож байтал хэн нэгэн ойртох чимээнээс болж сандарсандаа шууд л шүүгээ рүү эвлэгхэн гэгч орчихов. Хачирхалтай л юм.
Хэн нэгэн орж ирээд л гарах байх гэж бодтол бүх хүүхдүүд ороод ирэх нь тэр. Байзаарай энд юу болоод байгааг тайлбарлаад өгөх хүн байна уу?
Бодож дуусаагүй байхад манай ангийн Жэну "Багшид ямар ажил гарсан болоод хичээл орохгүй гэдэг байнаа" гэхэд нь л ойлгосон юм. Мөн болдог үедээ...
Шүүгээний завсараар сэмхэн хартал Тэюун миний байгаа шүүгээний эсрэг талын шүүгээг онгойлгож байв. Юу болоод байнаа? Энэ чинь Тэюуний шүүгээ биш юм уу?!
Тэрхэн зуур би нэг зүйлийг мартсан нь миний хачин номын хэнээтэй ахыг ч бас Тэюун гэдгийг саналаа. Тэгэхээр...
Би ахынхаа шүүгээнд орчихжээ? Бүтэлгүйтчих шив дээ...
Энд агаар маш бага байсан учраас золтой л ухаан алдчихсангүй. Хөвгүүдийг хурдан гараасай гэж бодсоор сууж байтал агаар муутайгаас болж тэрхэн зуур ухаан балартчихсан байлаа.
Харин сэрэхдээ өнөөх л шүүгээндээ. Хүүхдүүд ч бүгд гарсан байлаа. Ашгүй дээ. Яаж унаад гарчихаагүй юм.
Болгоомжтойгоор шүүгээнээс гарахад хэн ч байхгүй байлаа. Ашгүй дээ...
Дараагийн цаг хичээл байхгүй, ерөнхийдөө хичээл ингээд тарчихсан болохоор хувцасны өрөөнөөс гарах гэсэн ч хаалгыг түгжчихсэн байв. Яагаад вэ? Би энд тийм их удчисан юм уу?
Хаалгыг нүдэж орилсон ч гэсэн хэн ч хариу өгсөнгүй. Одоо яах вэ? Яагаад хэн ч байхгүй байгаа юм бэ?
Байзаарай. . .
Өнөөдөр чинь 5 дахь өдөр. Бас манай сургууль манаачгүй, бүх хаалга цонх нь автомар төмрөөр хаагддаг. Тэгэхээр...
Тэгэхээр би ирэх 1дэхь өдөр хүртэл энд байх юм уу?
Сандарсаар утсаа халааснаасаа хайсан ч цүнхэндээ хийгээд, ангид орхисноо саналаа. Чи чинь яачихаа вэ, Ким Юри!
Бүх юм энэ шүүгээнээс болж байгаа юм гээд Тэюуны шүүгээ рүү харц шидсэн ч, нэгэнт л энд ороод ирчисхэн юм чинь яагаад онгойлгоод үзэж болохгүй гэж гэх бодол зурсхан орж ирсэн юм.
Шүүгээг онгойлгоход хэд хэдэн хөлстэй хувцас бас нэг жижигхэн зургийн цомог байв.
Надад эргэлзэх зүйл байсангүй шууд л тэр цомгийг аваад дэлгээд хартал төсөөлөөгүй зүйл байх нь тэр.
Тэюуны гэх тодотголтой зургийн цомогт миний гэртээ байгаа, гадуур байгаа, унтаж байгаа тэр бүү хэл хувцсаа сольж байгаа зургууд хүртэл байлаа. Ямар новш нь вэ?
Миний краш миний сталкер байсан юм уу?!!
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
FanfictionМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY