...Эцэст нь цаг болж би гадуур хувцасаа сольж өмсөөд байшингаас гарлаа...
Харанхуй бас хүйтэн зам. Яг л энд Тэюунтай хамт ирсэн шөнө шиг.
Хязгаар нь үл харагдах бяцхан жимээр өрөвдөлтэй ахлах сургуулийн охин алхаж байна. Хөгийн юм.
Замын аль нэг талаас зэрлэг амьтан гараад ирчих юм шиг, эсвэл хаа нэгтэйгээс араатан гэтээд байгаа юм шиг л. Тиймээ, энэ миний амьдралийн хамгийн хөгийн шөнө байсан.
Энэ зуур толгойнд тоо томшгүй асуултууд байсаар л байв. Тэюун намайг хулгайлсан, гэтэл тэр яагаад намайг өөртэй нь энгийнээр харьцаж байхад огт гайхахгүй байсан юм бэ?
Уг нь түүнтэй жирийн байдаг шигээ л харьцвал байдал арай дээрдэх юм шиг санагдсан юмсан. Бараг дордчихов уу?
Бас... Би зүгээр л ганц жижигхэн байшинд байхаасаа залхсандаа зугтаж- бишээ...
Би зүгээр л түрхэн гарах гэж байгаа юм.
Ашгүй нэг ойн зам дуусч, хурдны замын бараа харагдав. Гэхдээ, энэ цагаар энд хүн явна гэдэг юу л бол. Шүглэчихсэн чөтгөр л биш бол.
Гэвч би буруу бодсон байлаа. Урдаас нэг машин гэрлээ гялалзуулсаар ирж байсан юм. Арай тэр биш байгаа?
Машин миний хажууханд түр зогсмогц дотроос нь хэн нэгэн "Чи нөгөө сураггүй болсон охин мөн биз дээ? Машинд суу, чамайг эрэн сурвалжилж байгаа" гэж орилох нь сонсогдов. Ашгүй дээ.
Би ч юм хэлэлгүй машинд нь суухад тэр хамгийн ойр байх цагдаагийн газрыг зүглэсэн юм.
Тэр ах замдаа надаас элдэв зүйл шалгаасан ч бараг бүтэн сар шахуу Тэюунаас өөр хэнтэй ч яриагүй учраас өөр хэн нэгэнтэй ярих гэхээр нэг л эвлэж өгөхгүй байсан юм. Тэглээ ч би юу ч хэлэх билээ дээ. "Миний хайртай хүн намайг хулгайлчихсан" гэлтэй нь биш.
Цагдаагийн газар очиход цагдаа нар ч бас надаас элдэв зүйл шалгаасаар байсан юм.
"Энэ хугацаанд хаана байсан бэ?"
"...."
"Таньд ямар нэгэн санаж байгаа зүйл байна уу?"
"...."
"Та хэрэгтний царайг санаж байна уу?"
Байцаагч ингэж асуухад Тэюуны царай нүдэнд үзэгдэв. Тэгсэн ч би юу гэж тэдэнд хайртай хүнээ барьж өгч зүрхлэх билээ.
Цаг гаран намайг шалгаасны эцэст сая нэг аав ээж хоёр ирлээ. Ээж намайг хараад тэвэрч аваад уйлаад л байсан. Аав зүгээр л харж зогссон.
Гэхдээ...тэд яагаад гэнэт надад сайхан хандаад байгаа юм?
Уг нь ээж надаас болж ингэж уйлах хүн биш юмсан. Аав харин хэзээ ч над руу ийм зөөлөн харцаар харж байгаагүй. Гэтэл тэр одоо бараг л уйлах нь...
Flashback
"Ээжээ, өнөөдөр манайх ээжүүдийн өдөрлөг-"
"Чадахгүй."
"Ээжэ-"
"Өнөөдөр би ахын чинь сургуулийн захиралтай очиж уулзах ёстой. Чамаас илүү ах чинь бидэнд чухал. Тийм болохоор ингэж ойлгоод аргална биз."
Ээж ингэж хэлээд хаалга саваад гараад явчихав.
Тиймдээ, би түүнээс асууж л байдаг. Мөн тэнэг амьтан аа?
•••••••••
"Ким Юри, ээж чинь ирээгүй юм уу?"
"Багшаа, өнөөдөр тэр маш чухал ажилтай болохоор үнэхээр ирж чадсангүй. Уучлаарай"
?: "Юрид ээж байдаг юм уу?"
??: "Харин л дээ? Шилжиж ирсэнээс нь хойш хараагүй юм байна."
???:"Өнчин юм болов уу?"
Хүүхдүүдийн шивнэх нэртэй яриа нь надад маш тод сонсогдож байсан юм. Хаана ч очсон би өнчин. Тиймдээ, би өнчин.
Хичээлээ дуусгачихаад гэртээ ирвэл ах маань ирчихсэн байх нь тэр. Өмнөх шигээ л буйдан дээр ном шагайгаад сууж байна. Ийм хүнд найдахгүй гээд яахав дээ. Ямар би биш дээ...
Би түүний оронд байсан ч болоосой...
Ах "Чи ирчихсэн үү? Хурдан хоол хийгэтэх өлсөөд байна. Хичээлдээ олигтой биш юм чинь ядаж аятайхан хоол хийчихнэ биз дээ? Ядаж дараа нь баян хүнтэй суухад гологдохгүй байх хэрэгтэй."
"Ойлголоо. Хувцасаа солиод ирье."
Надад эсэргүүцэх эрх байхгүй ээ. Би энэ гэрт байгаа ганц алдаа нь болохоор, төгс гэр бүл гэсэн нэрнээс доош татдаг болохоор. Би тэдний охин нэртэй зарц нь болохоор...
Flashback end
Бид явсаар гэртээ иртэл байнга л номын сангаас уяатай байдаг ах маань хүртэл гэртээ ирчихсэн биднийг хүлээж байв.
Ах"Дүүгээ их саналаа шүү. Хаана байсан юм бэ?"
Энд нэг л буруу юм байна даа?
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
ФанфикМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY