Ухаан орлоо. Гэвч зовхио дийлсэнгүй. Эргэн тойронд байгаа зүйлийг мэдэрч, сонсож чадаж байгаа ч хөдөлж, харж чадахгүй байна.
Энэ удаад би харанхуй ч биш, хүйтэн ч биш зүгээр л нэг газар. Магадгүй өнөөх байшингийн аль нэг өрөөнд л байгаа байх.
Аажмаар зовхи минь хөнгөрч, алгуурхан нүдээ нээвэл. Намайг зочны өрөө бололтой өрөөнд, ил галын хажууд сандал дээр хүлчихсэн байв. Ямар новш нь болоод...
Бодож дуусаагүй байтал цаад өрөөнөөс хөлийн чимээ сонсогдов. Харвал Тэюун гартаа хоёр тавагтай зүйл барьчихсан ирж байлаа.
"Сэрчихсэн үү? Тарианы үйлчлэл гарахгүй удаад байхаар нь бага зэрэг айж байлаа."
Юу ч болоогүй юм шиг, надад хийсэн бүх зүйлээ мартчихсан юм шиг л...
"Чи яагаад байгаа юм бэ, И Тэюун? Би чамд юу хийсэн гэж намайг ингэж байгаа юм бэ?"
Би орилов. Түүнээс гуйгаад ч нэмэргүй. Бас ингэж орилоод ч нэмэргүй гэдгийг би мэдэж байгаа ч, ядаж ингээд болов дотор минь буглаад буй уур хилэн, хорсол гомдолыг гадагшлуулж чадна гэж бодсон өчүүхэн сэтгэл минь л энэ.
"Ким Юри, намайг сайн сонс."
Тэр тавагтай зүйлээ ширээн дээр тавиад, миний урд өвдгөлж суугаад үргэлжлүүлэв.
"Би чамд хайртай, анхнаасаа л хайртай байсан, цаашдаа ч хайрлах болно."
Тоглоод байна уу, И Тэюун!? Миний хайрлаж байсан хүн ч бас надад хайртай? Би баярлах ёстой байх, гэхдээ та миний оронд байсан бол ийм нөхцөл байдалд, ийм хүний амнаас ийм үг сонсохдоо баярлаж чадах байсан уу?
Түүний харцнаас ямар ч энхрийлэл, аргадсан, зөөлөн мэдрэмж мэдрэгдсэнгүй. Тэр яг л сэтгэцийн өвчтөн шиг. Жуумалзаад л, намайг цоолох гэж байгаа мэт ширтээд л... Аймшигтай.
Надад хэлэх үг ч олдсонгүй. Олдсон ч амнаас гарсангүй. Дуугүй л сууна.
Харин тэр надаас хариу хүлээж буй мэт чимээгүй ширтэн суусаар... Тэр эцэст нь:
"Чи баярлахгүй байна гэж үү? Чи ч гэсэн надад хайртайг би мэднэ бялзуухай минь, хүлээн зөвшөөрөөд, надтай хамт энэ байшинд үүрд амьдар. Үүрд"
Эрүүнээс минь өргөн уруул дээр минь зөөлөн үнссэн ч, миний толгойд "Үүрд" гэх үг цуурайтан, нулимс минь цийлэгнэсээр урсаж байсан юм.
Үүрд. Цагаа тулбал их аймшигтай үг юм гээч.
Би яагаад эртхэн шиг түүнээс сэтгэлээ татаагүй юм болоо? Харамсалтай гэдэг нь... Үүнээсээ болоод энэ галзуу амьтантай үүрд энэ өмхий модон байшинд амьдрах юм гэж үү?!
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
FanfictionМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY