Хичээл тараад сургуулиас гарахад үүдэнд хөгжмийн клубынхан бөөнөөрөө зогсож байв. Мөн Тэюун.
Одоо л эхний алхамаа хийх зөв цаг гэж бодон яг яах тухайгаа эргэцүүлэн зогсоно. Ядаж Арим, Жина хоёр байсан бол ч...
Намайг олон бүтэх бүтэхгүй төлөвлөгөө бодон зогсож байтал хэн нэгэн намайг түлхээд би тэдний ойролцоо өвдгөөрөө унаж орхив.
Новш гэж, хэн бэ?
Эргээд харвал Арим, Жина хоёр над руу уучлалт эрсэн басхүү амжилт хүссэн харцаар харчихаад яваад өгөв.
Цуг явъя гэхэд янз бүрийн шалтаг гаргаад байсан нь ийм учиртай байжээ? Энэ муу хоёрыг дээ.
Тэр хоёрыг дотроо харааж байтал хөл хорсох шиг болж өвдгөө харвал бага зэрэг шалбарсан ч гүн байсан тул үнэхээр зовиуртай байв.
Өвдгөндөө хүрч ядан ёолсоор гэнэт хэний өмнө унасанаа санан хөгжмийн клубынхэн рүү харвал зарим нь тоохгүй хоорондоо ярилцах бол зарим нь над руу санаа зовсон байдалтай харсаар байлаа.
Би ичээд, хурдхан шиг босоод явах гэтэл ардаас хэн нэгэн "Хөөе" гээд гүйж ирж байгаа нь дуулдав.
Ичсэндээ эргэж харалгүй, бас цааш явахгүй зогссоор байснаа өнөөх хүн хажууд минь ирэхэд л анзаарсан юм.
Толгойгоо эргүүлэн харвал хэн байсан гэж бодно? Түрүүнээс хойш намайг огт тоохгүй бусадтайгаа инээлдсээр зогсож байсан, миний хайртай хүн И Тэюун.
Тэрхэн мөчид анх удаа Тэюуны нүдэнд өртсөндөө баярлаж, түүний одоо хүртэл намайг ширтэх нүднээс нь болж зүрх минь хэмнэлээ алдаж байлаа.
Гэвч догдлол дүүрэн хэдэн секундыг минь түүний хоолой сарниулж орхисон юм.
Тэюун "Зүгээр үү? Хөл чинь явж болохооргүй харагдаж байна" гэхэд нь би ээрч муурсаар "А-аан, зүгээр ээ. Би явж чадна" гэчихээд яг явах гэтэл гэнэтхэн часхийн өвдөж, тэсэлгүй дуу алдаж орхив.
Тэр миний урдуур хөндлөсөөд "Чи чадах байсан ч хөл чинь явж болохгүй бололтой" гээд гараа сунган "Гэр чинь ойрхон биз дээ, хүргээд өгье" гэсээр миний хамгийн хайртай инээмсэглэлийг тодруулав. Гэхдээ манай гэрийг ойрхон гэж яаж мэдсэн юм бол?
Түүний сунгасан гараас атгахад тэр гарыг минь мөрөөрөө давуулан, бэлхүүсээр тэврээд яг манай гэрийн зүг алхаж эхлэв.
Би тэсэлгүй "Манай гэрийг энэ зүгт ойрхон гэдгийг яаж мэдсэн юм?"
Түүний харц тогтворгүй болж илт сандран "Юу... нөгөө... өмнө нь ийшээ явж байхдаа чамайг харж байсан юм"
Үнэхээр их гайхахын хажуугаар тэр чинээгээрээ их баярлаж байлаа. Тэр зүгээр л намайг ганцхан удаа харсан байж гэрийг минь хүртэл мэддэг болчихсон байна шүү дээ.
Гэхдээ түүний сандрах нь хүртэл хайр татам юмаа.
Бид явсаар манай гэрийн үүдэнд ирэхэд нь би "За, би өөрөө яваад орчихъё доо. Чамд төвөг удчихлаа, баярлалаа"
Тэр инээмсэглээд "Зүгээр дээ, хурдан эдгээрэй" хэмээн гараа даллан цааш явав.
Author's POV
Тэюун Юриг хүргэж өгөөд түүн рүү далласаар буцахдаа өөрөө өөртөө "Байнга ирдэг болохоор санаа зоволтгүй дээ" гэж хэлээд ёжтой инээмсэглэл тодруулна. . .
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
FanficМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY