Миний краш миний сталкер байсан юм уу!?
Цомгийн хуудаснуудыг эргүүлж харах тусам миний төсөөлж ч байгаагүй зүйлс гарч ирж байлаа.
Гэрээс гарч байгаа, гэртээ орж байгаа, хоолоо идэж байгаа гэх зэрэг зурагнууд...
Тэр үед л би бүхэл бүтэн 3 жил ямар аймшигтай хүнийг хайрлаж байснаа ойлгосон юм. Түүний тухай, өөрсдийнхөө тухай юу гэж боддог байснаа эргэн дурсахад бөөлжис хүрч байв. Хонины арьс нөмөрсөн чоно байсан байх нь ээ?
Гадаа нар жаргаж байгаа бололтой, өрөө хүйтэрч эхлэв. Манай сургуулийн бас нэг зүйл бол жижүүр явахаасаа өмнө бүх халаалт, тогийг унтраачихдаг. Өмнө нь үүнийг тог хэмнэж байна гэж сайшаадаг байсан бол одоо харин ч хараамаар санагдаж байна!
Би утасгүй бас харанхуй, хүйтэн өрөөнд эргэн тойрноо харахтай үгүйтэй байна. Гэвч үүнээс ихээр бодогдож байсан зүйл бол миний гарт байгаа зургийн цомог байв.
Одоо л өөртөө тангаргалъя! И Тэюуныг хайрласан минь миний амьдралийн хамгийн буруу, харамсмаар шийдвэр.
Тэмтчин явсаар өрөөний нэг буланд очин, өвдгөө тэвэрч хэсэг суулаа.
Надад миний ноомой ах намайг алга болсоныг анзаарах хүртэл хүлээхээс өөр арга байсангүй. Гэхдээ би ахдаа тийм ч их найдвар тавьсангүй. Учир нь би түүнийг яг одоо номийн санд дүүтэй эсэхээ ч мартаад хичээлээ хийж байгаа гэдэгт бөөрөө тавьсан ч яахав!
Удалгүй миний нүд анилдаад ирэв. Хүйтэн, жихүүн яг л аймшгийн кинон дээрхи шиг хачин байдалд орчихсон ийм үед хүртэл нойр минь хүрч байна гэж үү?! Галзуу амьтан.
Би хана налж суугаад хэсэг зүүрмэглэж байтал өрөөний гаднаас ямар нэгэн чимээ гарав. Шууд л ухас хийн босоод, хэрвээ энэ чимээ нааш ойртвол би шууд тусламж дуудах болно гэсэн бэлтгэлтэй хэсэг сонсож суулаа.
Гэвч дахиж чимээ гарсангүй. Магадгүй жижүүр явахдаа нэг цонхыг хаалгүй үлдээчихсэн, түүгээр нь салхи орж ирж байж болох л юм.
Буцаад л өнөө буландаа очиж суухад өрөөний гадна хэн нэгэн ирж зогсох шиг болов.
Ямартай ч тусламж гуйх хэрэгтэй гэж бодоод чадлынхаа хэрээр ориллоо.
"Туслаарай, энд хүн байна!"
Хэн нэгэн хаалгыг маш чанга балбаж эхлэв. Надад итгэл төрж "Ахаа энэ та юу?" гэхэд хариу байсангүй. Би энэ үед л бага зэрэг айж эхэллээ. Ямар нэгэн энгийн бус зүйл байхвий л гэж...
Хаалгыг хэсэг оролдсоны эцэст өнөөх хүн орж ирэв. Гэвч хэтэрхий харанхуй байсан учраас хэн гэдгийг нь тодорхой харж чадаагүй ч, миний мэдрэмжээр эрэгтэй хүн гэдэг нь тодорхой байлаа.
Өнөөх хүн өөр лүүгээ гар чийдэн тусгахад л би түүнийг таньсан. Өрөөний үүдэнд тэр зогсож байлаа.
"Эцэст нь нэг юм. Одоо чи минийх"...
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
FanfictionМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY