Гэртээ орж ирээд хувцсаа ч солилгүй орон дээрээ хэвтлээ. Саяхан болсон зүйл үнэхээр бодит эсэхэд эргэлзэн хэвтсээр нэг л мэдэхэд унтаж орхисон байв.
Гэвч зүүд минь тийм ч таатай байсангүй. Би ямар нэг өрөөнд түгжигдсэн бололтой хаалганы бариултай ноцолдож байтал араас хэн нэгэн ирж байх нь тод мэдрэгдэж байв.
Эргэж харвал өнөөх хүний араас тод гэрэл цацарч байсан учраас царайг нь тогтож харж чадсангүй. Харин түүний сөөнгө бөгөөд жийрхэм "Надтай үүрд хамт байгаач..." гэх хоолой л чихэнд минь дахин дахин цуурайтсаар...
Ингээд л би хүйтэн хөлстэйгөө хутгалдаад зүүднээсээ сэрсэн юм. Хэдий зүүд ч гэлээ үнэхээр тод мэдрэмж үлдээсэн нь намайг хэсэг гөлөрч суухад хүргэсэн юм.
Энэ бараг миний амьдралдаа зүүдлэсэн хамгийн бодит бөгөөд аймшигтай зүүд байсан байхаа.
Сая л нэг орчноо анзаарахтай болж эргэн тойрноо харвал аль хэдийн гэгээ тасарсан байх бөгөөд ээж аав хоёр өчигдөр шөнийн нислэгээр Франц явсан, ноомой ах маань номын санд хонохоор болсон гэдгийг ч санаад амжлаа.
Өдрөөс хойш хоол амсаагүй ходоод минь ажиллахын эрхэнд өөртөө хоол хийж идэхээр хөргөгч онгойлгосон ч олигтой идэх зүйл байсангүй. Дэлгүүр явах хэрэг гарах шив.
"Ийм орой намайг хэн л харав гэж" гэж бодсоор гэрийн хувцастайгаа ойрхон байрлах супермаркетийг зүглэв.
Манайхаас дэлгүүр хүртэлх хэсэгхэн газрын гэрэл шатсан бололтой тэр хэсэгт хав харанхуй байх нь тэр. Өнөөдөр нэг л бүтэлгүйтээд байх чинь?
Өнөөх хэсгээр явж байтал саяхан хэн ч байгаагүй атлаа ардхан талд минь хөлийн чимээ сонсогдов.
Тийм ээ, миний цочсон нь үнэн, бас айсан. Гэвч ард минь муур дугарах хүртэл.
Айсан хүнд аргал хөдлөнө гэдэг нь болж байх шив. Мөн их юмнаас айж дээ Ким Юри!
Дэлгүүрээс авах зүйлсээ авчихаад гараад явж байтал хэн нэгний "Юри" гэх нь сонсогдов.
Гэвч хэн нэгэн биш, би түүнийг танина. Бүр танихаар барах уу. И Тэюуны хоолойг би хаана ч байсан танина.
Тэюун "Сайн уу? Юри, хөл чинь яаж байна?" Гэж эвлэгхэн асуув. Хөөрхөн золиг чинь, эгдүү хүргээд байх юм.
"Аан, зүгээр дээ. Жаахан л шалбархай төдий. Харин чи энэ хавьд юу хийж байсан юм?"
Тэюун "А-аан, зүгээр л. Манай ахынх энэ хавьд байдаг юм. Тэгээд харих гэж байхдаа чамайг хараад, Заза баяртай"
Тэр намайг үг хэлж амжихаас өмнө гүйгээд явчихав. Ичимхий гэдэг нь!
~~~~~~~~~~~~~~~~
Сургууль дээр түүнийг харах болгонд өчигдрийн явдал санаанд ороод өөрийн эрхгүй инээмсэглээд байв.
Арим "Чи чинь яасан баясгалантай байх юм?"
Жина "Харин? Өчигдрийн бид хоёрын арга бүтээ юу?" гэж өнөөх л хачин зүйлсээ ярисаар сууна.
Би харин дотроо ямар ч хамаагүй аргаар түүний нүдэнд дахин өртөх талаар бодон сууна. Хүн чинь нэг зүйл нь бүтээд ирэхээр улам ихийг хүсдэг шуналтай амьтан юм даа.
Гэнэт л миний толгойнд нэг хачин бодол орж ирсэн юм.
"Дараагийн цаг юу билээ?" гэж асуухад тэр хоёр над руу хачин харсаар "Сэлэлтийн хичээл, гэхдээ энэ долоо хоногт охидууд орохгүй, дээд ангийн хөвгүүд манай ангитай орно гэсэн" гэх нь миний төлөвлөгөөний орчинг илүү сайн бүрдүүлж байв.
Би "Би явлаа, баяртай. Орой хүлээгээд хэрэггүй шүү" гэчихээд хувцас солих өрөөг зүглэв.
Миний хачин санааг та нар сонирхож байна уу? Үнэхээр хачин шүү.
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
Hayran KurguМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY