Энд нэг л буруу юм байна даа?
•••
Энэ өдрөөс хойш цагдаа нар надаас мэдүүлэг авсаар л байсан юм. Гэвч би Тэюуны тухай үг байтугай үсэг ч цухуйлгаагүй.
Түүний буруу биш шүү дээ. Би түүнийг буруутгаж чадахгүй нь.
Би цагдаа нарт ганцаараа ой модонд судалгаа хийсэн, ээж аавдаа мэдэгдэж чадаагүй гэх зэргээр булзайруулж, миний хэрэг ч хаагдсан.
Угийн тийм ч сүртэй зүйл биш шүү дээ. Хайртай хүнтэйгээ ойн байшинд хэд хоносон төдий...
Мөн сүүлийн өдрүүдэд ээж аавын харьцаанаас болоод дотор минь давчдах болсон.
Бурхан минь, би хэзээ ч ээж аав минь надтай өмнөх шигээ хүйтэн хөндий харьцаад өгөөч дээ гэж гуйна гэж бодсонгүй.
Надад ямар эвгүй байгааг төсөөлж байна уу? Ээж минь өглөө болгон эелдэгээр сэрээгээд л, гэр бүлээрээ өглөөний цайгаа уугаад л... Хэдхэн долоо хоногийн өмнө миний мөрөөдөл байсан амьдрал одоо миний хамгийн үзэн ядаж байгаа амьдрал болчихно гэж хэн мэдэхэв.
Тиймээс ч би өөрийн хүсэлтээр сэтгэл зүйч авахаар санал гаргасан юм. Тэд ч зөвшөөрсөн. Ямар хараал идмэр нь болоод байгааг мэдэх ч юм алга.
•••
Долоо хоног өнгөрсөн байна. Өнөөдөр бол даваа гараг. Миний дотор арай дээрдэж байгаа, бас төгсөх дөхөж байгаа учир хичээлдээ явах хэрэгтэй.
Анги руу гаа алхаж явтал өөдөөс танил хүн ирж яваа харагдав. Тийм ээ, тэр хүн. И Тэюун. Миний хайртай хүн.
Би түүнд дөхөж очихдоо аль болох эелдэгээр инээмсэглээд "Сайн уу? Тэюун аа." гэж мэндэлсэн боловч тэр намайг хэсэг харж зогссоноо зөрөөд явчихав.
Намайг үл тоогоод байна уу даа?
Тэр надтай зөрсөөр сургуулийн хүн багатай хонгил руу алхаж эхлэв. Би ч түүнийг дагаж явлаа. Яагаад намайг үл тоогоод байгааг мэдэх хэрэгтэй биз дээ?
"Тэюун аа.."
Хонгилын үзүүрт ирэх үед би түүнийг дуудахад тэр эргэж хараад
"Юри, бүх зүйлд уучлаарай."
Гэхдээ... Тэр яагаад уучлалт гуйна гэж? Түүнд ямар буруу байгаа билээ?
"Чи яасан гэж?... Зүгээр шүү дээ Тэюун аа, чи... Чи надад хайртай гэсэн биз дээ? Тэгээд яагаад уучлалт гуйгаад байгаа юм?"
Би аль болох мэдрэмжээ барихыг хичээж байна. Дотор минь гомдох, гайхах зэрэг мэдрэмжүүд холилдож байсан ч би алийг нь хариу үйлдэл болгож гаргахаа мэдээгүй юм. Би энгийн л байхыг хичээж байлаа.
Тэр гүн хар нүдээрээ над руу ширтэж байсан ч түүний харцанд хайр, энхрийлэл аль нь ч байгаагүй юм. Харин оронд нь хоосон мэдрэмжийг л надад өгч байлаа. Юу ч өгүүлээгүй хоосон харц...
"Би чамайг ашиглаж байсан юм."
Эцэст нь түүний хэлсэн үг ийм л байсан юм. Би түүний утсан хүүхэлдэй байж. Тэр намайг ашиглаж байсандаа уучлалт гуйжээ? Гэхдээ би яагаад түүнийг буруутгаж чадахгүй байгаа юм бол? Яагаад түүний барби болоод ч болов хамт байхыг хүсээд байгаа юм бэ?
"Өнгөрсөн бүх зүйлд намайг уучлаарай. Хайртай гэдэг үгийг минь мартаарай. Бас надаас болж битгий зовоорой, надаас болж битгий өвдөөрэй."
Тэр ингэж хэлээд хонгилоор цааш гүйгээд явчихав. Гэхдээ... Битгий өвдөөрэй гэсэн үү... Тэр үнэхээр намайг өвтгөсөн гэж үү?
•••
Хичээл ч тарлаа. Өдөржин Тэюуны талаар бодохгүй байхыг хичээж, бүх анхаарлаа хичээлдээ төвлөрүүлсэн.
Одоо би сэтгэл зүйн эмчилгээндээ явж байна. Өнөөдөр болсон зүйл сэтгэлийг минь улам дордуулсан болохоор эмчдээ бүх үнэнээ хэлэхээр шийдсэн. Түүнд хулгайлагдсан тухайгаа. Бас өнөөдөр болсон зүйл гээд бүгдийг.
"Сайн байна уу? Эмчээ."
"Өө, Юри ирчихэв үү. Чамайг хүлээж байлаа. Наашаа суу л даа."
"Пак эмчээ, таньд хэлэх зүйл байна."...
Би түүнд бүхнээ л ярьсан. Бараг миний амьдралийн товч намтарыг тэр бичиж болохоор...
"Чи тэгээд Тэюуныг үзэн ядаж чадахгүй байгаа хэрэг үү?"
"Тийм ээ, би яагаад түүнийг үзэн ядна гэж? Би түүнд хайртай."
"Гэхдээ тэр чамайг зовоосон? Чи үзэн яддаггүй юмаа гэхэд хайрлахаа больж чадахгүй байна гэж үү?"
"Би зовоогүй шүү дээ, хайртай хүнтэйгээ хамт байх зовлон юм гэж үү? Эмч ээ, би яг яах ёстой вэ?"
Тэр удаан гэгч нь тэмдэглэл бичиж байгаад "Юри, чи миний одоо хэлэх зүйлтэй эвлэрэх хэрэгтэй шүү."
Тэр үнэхээр нухацтай байлаа.
Би "Юу гэсэн үг юм?"
"Чи Стокгольмийн синдром-той бололтой."
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
FanfictionМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY