Эмнэлгээс гараад гэр лүүгээ алхлаа. Эргэн тойрноо ч анзаарах сөхөөгүй бодолд автан алхсаар л. Толгойд минь сансар огторгуй багтчихсан юм шиг л.
"Өнгөрсөн бүх зүйлд намайг уучлаарай. Хайртай гэдэг үгийг минь мартаарай. Бас надаас болж битгий зовоорой, надаас болж битгий өвдөөрэй."
Надаас болж битгий өвдөөрэй? И Тэюун чи ч өвчтэй амьтан юм даа. Гэхдээ...
Би л ганц өвдсөн хүн нь байсан гэж үү?
•••
"Би ирлээ"
Гэртээ ирэхэд анир чимээгүй намайг угтан авлаа. Магадгүй бүгд гарцгаасан биз.
Өрөөндөө орж хувцсаа сольчихоод тааз ширтэж хэсэг хэвтэв.
Анхнаасаа л бүх зүйл буруу байж. И Тэюун ч тэр, Гэр бүл ч тэр...
Стокгольмын синдром...
Flashback
Эмч "Чи Стокгольмын синдромтой бололтой"
"С-синдром? Ямар синдром? Ямар учиртай юм бэ эмчээ?"
Намайг галзуу юм шиг сандалнаасаа босоод өндөр дуугаар асуухад эмч намайг барьж аваад
"Тайвшир Юри, энэ тийм ч ноцтой биш."
Ноцтой биш...
"Тэгвэл ямар учиртай синдром юм бэ? Эмчээ. Сэтгэцийн өвчин үү?"
Эмч намайг эмчилгээний сандалнаас энгийн буйдан дээр суулгаад
"Стокгольмын синдром... Энэ нь тухайн хүн өөрийг нь барьцаалсан, эсвэл хүчирхийлсэн хүнд хандах хандлага нь бусдаас өөр болж, эв нэгдэлд хүрэх цаашлаад хайр сэтгэлийн холбоотой болох хариу үйлдэл. Стокгольмын синдромтой хүмүүс өөрийг нь дарангуйлсан, хулгайлсан хүмүүсийг буруугүй мэт үзэж, тэднийг зөвтгөж эхлэдэг.
Тиймээс ч чи Тэюуныг буруутгах биш харин ч хайрлаад байгаа хэрэг. Тэр ч чамайг ийм гэдгийг мэднэ. Тэгээд л чамаас зай барьж байгаа байх. Бас..."
Тэр ингэж хэлээд ямар нэгэн зүйл хэлэх эсэхдээ эргэлзэж байгаа харагдана.
"Бас юу гэж?"
"Бас аав ээжийн чинь хандлага чиний синдромоос болсон байж болзошгүй."
Аав ээж? Тэгээд... Тэд надад сайхан хандсан биш зүгээр л надад тэгж санагдсан байхнээ? Би одоо юунд итгэх болж байнаа...
"Стокгольмын синдром заавал барьцаалсан хүндээ илэрдэггүй, хүчирхийлсэн хүнд ч илэрч болдог. Мөн чиний цагдаад худал мэдүүлэг өгсөн чинь ч энэ синдромын шинж тэмдэг."
Гайхалтай... Би сэтгэцийн өвчтөн байж...
"Тэгээд эмчлэх боломж байгаа юу? Би эдгэрнэ биз дээ?"
Би түүн рүү итгэл тээсэн харцаар харсан ч тэр надад хүсээгүй хариултыг минь өгсөн юм.
"Одоогоор энэ синдромд эмчилгээ байхгүй"
"Яагаад?! Бүх өвчинд ямар нэгэн эмчилгээ байдаг биз дээ? Эмчилж болдоггүй өвчин гэж байхгүй гэдэг биз дээ!"
Галзуурах нь... Биш ээ, би чинь аль хэдийн галзуурчихсан...
"Ким Юри тайвшир! Би чамд тайлбарлаж өгье, хамгийн гол нь чи тайван байж чадвал хүндрэхгүй."
"Тэгээд тайлбарлаач дээ, намайг яагаад эмчилж болохгүй гэж?"
"Олон улсад энэ синдромыг сэтгэцийн өвчин гэж бүртгэгдээгүй. Энэ бол сэтгэцийн өвчин биш зүгээр л түр зуурын хариу үйлдэл ойлгосон уу? Сүртэй зүйл биш. Чи өөрөө хичээвэл удахгүй эдгэрнэ."
"Эмчилгээ байхгүй гэсэн биз дээ? Тэгээд яаж эдгэх юм?"
"Би эмчилгээ байхгүй гэсэн болохоос эдгэхгүй гэж хэлээгүй."...
Flashback end
Бүх зүйл хуурамч санагдаж байна. Би одоо яах ёстой юм? Өөртөө ч итгэж чадахгүй нь...
Тэюун руу залгах уу? Ха, залгаад ч яах юм билээ дээ. Ямар "Би чамаас болоод синдромтой болчихлоо" гэлтэй нь биш дээ.
Одоо зүгээр л өөрийгөө тусгаарлаад байж байя. Тэр нь зөв биз дээ?
Өлсөж байх чинь... Гэрт хоолны зүйл байхгүй л байх даа. Дэлгүүр гармааргүй байдаг. Тэглээ гээд өлсөж үхэлтэй нь биш дээ... Гаръя даа.
Гадуураа нэг цамц тохож орхиод дэлгүүр явлаа. Өөрийгөө болгочих жаахан юм л авъя.
Замд явж байтал хоёр цагдаа ирж намайг саатууллаа.
"Амрыг эрье, Ким Юри мөн үү?"
Би хэдий гайхаж байсан ч өөрийгөө мөн гэдгийг хэлэв.
"Таныг цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгсөн хэргээр баривчилж байна. Та өмгөөлөгч авах эрхтэй."
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
FanficМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY