: Хөөе, хөөе. Тэр нөгөөх чинь биш үү?
Жина намайг нудрахад нь түүний заасан зүгт харвал тэр найзуудтайгаа инээлдсээр сургуулийн цайны газарт орж ирж байв.
Би хурдхан шиг үс гэзэг болон зарим зүйлсээ янзалсаар хажууд суух Аримд хандан "Би ямар харагдаж байна?" гэж асуувал тэр идэж байсан зүйлээ түр азнан над руу хараад "Хөөрхөн байнаа" гэж хэлээд буцан хоолоо идэж эхлэв.
Харин миний өөдөөс харж суусан Жина түүнийг болон түүний найзуудыг дагуулж харах зуураа надад хандан "Чи ер нь энэ Тэюуныг хэр удаан крашилж байгаа болоод чамайг бүр анзаарах ч үгүй байгаа юм?"
Магадгүй алхах ангийн эхний жилээс. Эхэндээ би хүлээн зөвшөөрч чадахгүй байсан ч найзууд маань илт байгааг минь хэлснээс хойш түүнд сайн гэдгээ хүлээн зөвшөөрч эхлэсэн.
Гэхдээ. . .
Тэр хэзээ ч намайг тоохгүй байх.
"3 жил, гэхдээ Тэюун намайг тоохгүй биз. Түүний араас гүйдэг охидуудыг ямар тоолж барах биш" гэж урвуу царайлахад Арим
"Яа, Ким Юри. Чи ингэж бодоод байвал И Тэюуныг өөр хүнд алдаад, өөрөө л сүүлд нь харамсаж үлдэх байх шүү" хэмээн намайг зэмлэхэд хажуугаар нь Жина ч бас санал нэгдэн
"Тийм шүү, ямар нэгэн зүйл хий л дээ. Дараа нь ядаж л оролдож үзээгүй дээ харамсахгүй шдээ" гэж үг нэмсээр тэр хоёр намайг орхиод үргэлжлүүлэн ярьж эхлэв.
Үнэхээр л тэдний хэлдэг зөв ч юмуу? Би түүнд хичнээн хайртай билээ дээ. Гэтэл түүнийг өөр хүнд алдчихвал би зүгээр хараад сууж чадна гэж үү? Үгүй шүү дээ.
Би Жина, Арим хоёр луу хараад "Тэгээд би яаж анхаарлыг нь татах юм?" гэж эргэлзэнгүй асуувал тэд хэсэг хугацаанд бодлогшросны эцэст Арим "Чи Тэюуныг мэднэ дээ. Сурлага сайтай, урлаг, спортдоо ч сайн. Дээрээс нь хөгжмийн клубын толгойлогч"
Түүнийг чухалчлан хэлэхэд Жина инээвхийлээд "За ямар мафийн бүлгэм биш дээ, толгойлогч гэнэ шүү. Зүгээр л ахлагч гээч дээ" гэв.
Арим нүдээ эргэлдүүлсээр үргэлжлүүлэн "За ер нь бол сургуулийн хөгжмийн хамтлагийн ахлагч гэдгийг сургууль даяараа мэднэ. Бас охидууд ч араас нь шуурга шиг хуйлардаг. Тэр охидууд ч мөн түүний анхаарлыг татах гэж оролддог"
Жина яриаг нь үргэлжлүүлэн "Тийм болохоор Тэюун энгийн зүйлсийг тоохоо больчихсон, иймээс чи бусад охидоос арай өөр, онцгой зүйлээр анхаарлыг нь татах хэрэгтэй.
Энэ хоёр надаас нууцаар ярилцдаг юм уу? Хаашаа юм. Яаж ингэж адилхан сэтгэдэг байнаа.
Гэхдээ бусдаас арай өөр? Онцгой? гэж. . .
A/N:Playboys coming soon XD
YOU ARE READING
[Дууссан] Psycho Stalker Crush || LTY
FanfictionМиний краш миний сталкер байсан юм уу!?!? SHORT STORY