Би: Хөгжилтэй байна уу?
Мину хөргөгчнөөс ус аваад над руу харан усаа балгаад : Мм.
Би: Бүгд мэдэж байгаа шүү дээ.
Санаа алдан ийн хэлсэнд Мину : Юуг?
Би гадуур хувцасаа тайлан текний сандал дээр тавиад : Чи бид хоёрын харилцааг. Жүжиг тавьхаасаа өнгөрсөн гэж байна.
Мину: Бидний харилцаа ямар гэж?
Түүнийг хөмсгөө өргөн ийн асуухад ахиад л тоглоом хийж байгааг нь ойлгоод энэ удаад ч бас амаа татхаар шийдээд хөргөгчнөөс ус аваад түүний хажуугаар зөрөн сандал дээр тавьсан хүрэмээ авав.
Мину : Бид чинь жаргалтай хосууд шүү дээ. Үүнийгээ л бүгдэд харуулмаар байсан юм.
Тэр инээдээ барьж ядан ийн хэлхэд бүр ч дургүй минь хүрч дээш гаран өрөөндөө орлоо.
Өглөө сэрхэд ашгүй тэр явсан байв. Өглөө сэрээд доор түүнтэй таархад л тэр өдөр минь сүйрдэг.
Үйлчлэгч: Өглөөний мэнд Ерин эзэгтэй.
Түүнийг хийж байгаа зүйлээ орхин гал тогоо руу яаравчлах гэхэд нь : Зүгээр дээ би өөрөө очоод идчихнэ. Хийж байснаа тайван хий.
Үйлчлэгч толгой бөхийн үргэлжлүүлхэд би гал тогоог зүглэн бэлдсэн өглөөний зоогийг ширээн дээр тавин зооглоод утсаа асаан харвал 60гаруй зурвас ирсэн байв. Бүгд л миний хуриманд баяр хүргэж.
Санаа алдан хоолоо идэж дуусгаад хичээлдээ явхаар бэлдэв. Хэдий хийх зүйл их байгаа ч энэ жил төгсөх оюутан учир надад их чухал. Би бүх л амьдарлынхаа турш Сун Минугийн эхнэр нэртэй дуусвал өрөвдөлтэй шүү дээ. Ядаж л боловсролтой болох хэрэгтэй.
Золооч : Бид ирчихлээ эзэгтэй.
Чихэвчээ аван нүдээ нээн цагаа хараад машинаас буулаа.
Хичээлүүд хөврөн сүүлийн хичээлдээ суух болов. Энэ хичээл их хүнд учир ихэнхи хүүхдүүд нь тэтэглэгээр сурдаг хүүхдүүд суудаг. Энэ сургууль өндөр зэрэглэл учраас ихэнхи сэхээтнүүд сурдаг. Тиймдээ ч тэтэглэг авах тун хэцүү гэж сонсож байсан ч өмнөд Солонгосд ухаантай хүүхдүүд их бололтой...
Өчигдөрийн мэдэгдэлээс болоод хүмүүсийн нүдэнд их тусч, зарим нь ирж баяр хүргэж байгаа болохоор өнөөдөр их хэцүү өнгөрч байна.
Хичээл эхлэн хонх дугарахтай зэрэгцэн хажууд хүн суух шиг болов. Шууд харах нь эвгүй учир хальт үсээ хойшлуулахдаа харвал намайг ч бас харж байсанд бид хоёул нүдээ эргүүлэн урагш харлаа.
