![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. ' Ёслол эхлэхэд хоёр цаг үлдсэн байна эзэгтэй. Зурагчид бүгд байраа эзэлцгээсэн. '
' Ойлголоо. Би удахгүй өөрөө гарч шалгана. Гарч шалгалтаа үргэлжлүүл. '
Ээж туслах хөдагтайд ийн хэлээд үргэлжлүүлэн намайг бэлдэж буй ажилчдад үглэсээр согсов.
' Байз, түүний уруул бүдэг биш гэж үү? Зурган дээр бараг л цагаан харагдах нь! Бас үс нь хэтэрхий энгийн юм гээч- '
' Ээж, та гарч сэтгүүлчид, хамгаалалтын ажилчдыг өөрөө шалгасан нь дээр биш гэж үү? Үймээн болвол балрана. Угаасаа та аль хэдийн бэлэн болчихсон юм хойно.'
Таван цагийн турш ээжийн үглэх, гомдоллохыг тэвчиж зогсоо ажилчдыг өрөвдсөндөө, өөрөө ч залхаж байсан тул арай хийн шалтаг олж түүнийг гаргав.
Ажилчид ээжийг гарсны дараа нууцхан бие бие рүүгээ харан мушилзан биеэ сул тавьцгаах шиг болов.
' Ерин эзэгтэй өнөөдөр сургуулиа ч бас төгсөж байгаа гэж сонссон. Төгсөлтөндөө очиж чадахгүй нь харамсалтай ч хурим тань болж байгаа учраас илүү баяртай байгаа байх. '
Би инээмсэглээд :
' Мм, Ард зогсож байгаа ажилчид одоо сууж болно шүү дээ. Им туслах аа тэдэнд уух зүйл бас зууш авчруулчих. Олон цаг ядарсан байх. '
Ажилчид бөхийн талархаснаа илэрхийлээд буйдан дээр сууцгаан бүгд л хөл, мөрөө массажлахад нь ээжийн өмнөөс гэмшиж орхив.
Нүүрээ будуулж байхдаа яагаад ч юм сандарч эхлэв. Ингээд бүх зүйл албан ёсных болж байгаад ч тэр үү хачин санагдаж Минуг ч бас яг одоо юу бодож байгаа бол гэж бодогдов.
Хэр удах бол?
Бид хэр удаж байж бие биенээ сул тавих бол?
' Дуусчихлаа эзэгтэй. Одоо хуримын даашизыг оруулах уу? '
' Тэг дээ. '
