Им сэтгүүлчтэй хийх ярилцлага өнөөдөр учираас стилитс, нүүр будагч нар дуудаж бэлэн болохоор болж тэднийг ирээд удаагүй байтал ээж ч ирэв.
Ээж яаж ч юм Ким жолоочоос миний ярилцлаганы тухай олж мэдээд ингэж сүр болгож олон хүн дуудсан нь энэ.
' Манай Ерин одоо л нэг эзэгтэй болж байх шиг байна. Сэтгүүлд хүртэл ярилцлага өгөөд л. Ямартай ч сайн байна. Им сэтгүүлчийн редакц өндөр зэрэглэл шүү дээ. Хуримын имижид ч сайнаар нөлөөлнө. '
Ээж ирсэн цагаасаа хойш ам хуурайгүй олон зүйлийн тухай нуршиж, намайг компанийхаа тухай яаж ярих, мөн эцэг эх, Минугийн аав ээжийн тухай юу ярих тухай хэлж өгч байлаа.
' Улаан өнгө хэрэггүй юм шиг байна. Арай зөөлөн өнгөөр соль. '
' Ээж ээ, эд чинь мэргэгжлийн хүмүүс. Өөрсдөө мэдэг. '
Намайг ийн хэлсэнд стилист эмэгтэй инээмсэглэн :
' Зүгээр дээ. Үнэндээ бид мэргэгжлийн хүмүүс ч гэлээ ээж нараас илүүг мэднэ гэж байхгүй шүү дээ. Ээж нар л хүүхдийнхээ жинхэнэ өнгө төрхийг мэддэг байх. '
Түүний хэлсэнд ээж дуу алдан хөхөрч :
' Үнэхээр үнэн шүү. Аргагүй л стилист хүн юм гээч. Цаанаасаа л мэдрэмжтэй. '
Үнэхээр л намайг мэддэг хүн шиг аашилж байх шив.
Усан цэнхэр өнгийн цамц болон цагаан өнгийн өмд, өндөр өсгийт өмсөөд нүүрээ ч тийм хүнд будалгүйгээр үсээ хөвсийлгөж бага зэрэг долгион оруулж янзлаад бэлэн болов.
' Ярилцлаганы булангийн зураг учраас энгийн бөгөөд өдөр дутмын юм шиг харагдуулахыг хичээсэн. '
Стилистын хийсэн ажилд ээж их л сэтгэл хангалуун байгаа бололтой намайг байн байн л дээрээс минь доош хэсэгчлэн ажиглаж байв.
' Охиноо харсан чинь миний ч бас анхны сэтгүүлж өгч байсан ярилцлага санаанд орж байна. Таалагдаж байна аа. Сайн ажиллаа. '
Ажилчид бүгд талархалаа илэрхийлээд гарч явхад нь миний ч гарах цаг болж арай хийн ээжийг гэрт үлдээн ганцаараа явхаар болов.
Ярилцлага далайн хэсэгт байрласан тансаг зэрэглэлийн зочид буудалд дахь хамгийн өндөрт байх кафед хийгдэхээр болсон.
Очиход аль хэдийн бүгд бэлэн байх ба Им сэтгүүлч ч мөн байраа эзлэсэн байв.
Зураглаачид болон бусад бүх ажилчидтай мэндлээд бэлдсэн хэсэгт суулаа.