3

47 7 1
                                    

Хуримын бэлтгэл гэсээр долоо хоногийн хичээлээ золиослосны уршигаар өнөөдөр шалгалттай гэдгийг хүүхдүүдийн ярианаас олж мэдэв.

Ямар ч байсан мунгинасаар номоо гарган ганц хоёр юм тогтоохыг хичээлээ.

' Өглөөний мэнд! '

Танил хоолойг сонсоод харвал Жүнэ зогсож байх нь тэр.

' Сайн уу? Өглөөний мэнд. '

Тэр толгой дохин хажууд минь суугаад :

' Багш хоцорч байгаа бололтой. '

' Мм. Үнэндээ ахиад жаахан хоцорвол сайн л байна. '

Тэр инээмсэглэн ширээн дээрээ гараа эвхэн тавиад :

' Бэлдээгүй хэрэг үү? '

' Тийм ээ. Долоо хоног тасалчихсан юм л даа. '

' Тийм байх нь ээ... Тэгвэл би туслах уу? Надад итгэж болно шүү! Би сайн бэлдсэн. '

Үүнд ийм чухал царай гаргах хэрэг байсан хэрэг үү? Инээдтэй гэдэг нь.

' Үнэхээр итгэж болох уу? '

' Би сайн бэлдсээн. Гэхдээ үнэхээр азгүй нөхцөл таарч унах юм бол би хариуцлагаа хүлээнэ шүү. Санаа зоволтгүй. '

Би толгой дохин инээмсэглээд

' Болж байна. '

Багшийг орж ирхэд бүгд дуугаа хураан шалгалтын цаасаа авав.

Бодсон шиг хэцүү зүйл байсангүй. Хамгийн хөгжилтэй нь Жүнэ намайг хийж дуусмагц миний хариултуудыг хуулж аваад цаасыг минь эргүүлж өглөө.

Шалгалт дуусч түүнтэй сургуулийн хоолны газар суунгаа ярилцав.

Намайг үе үе доош харан инээдээ тэвчиж байгааг ажигласан бололтой тэр хоолойгоо засаад

' Би үнэхээр сайн бэлдсэн шүү! Үнэн. Гэхдээ яагаад ч юм миний уншаагүй асуултууд байсан. Чи мэдэж байсан нь л аз боллоо. '

' Гэхдээ зөв эсэхийг нь сайн хэлж мэдэхгүй шүү. Хоёулаа уначихвал гомдолгүй биз дээ?

' Зүгээр дээ. Ханиндаа унавал сэтгэл амар шүү дээ. '

' Тэгвэл яамай даа. Одоо завсарлага дуусч байх шиг байна. Би хичээлдээ суулаа. '

' Мм. Тэгдээ. Би ч бас анги руугаа явъя даа. Дараа уулзацгаая шинэ найз минь! '

Яагаад ч юм ' шинэ найз ' гэдэг үг өхөөрдөм сонсогдож байна.

Хичээл тарж машины зогсоол руу очиход Ким жолооч биш харин Минугийн машин байх нь тэр.

RUN AWAY Where stories live. Discover now